Барилгаас төмөр унаж хүүхдийн нүдийг гэмтээсэн хэрэг гарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

Аморе зочид буудлын өргөтгөлийн баригдаж буй барилгаас төмөр унаж бас нэг бяцхан охин эрүүл мэндээрээ хохирлоо. Хоёр цагийн өмнө хичээлээ тараад ээжийнхээ хамтаар явж байсан охины толгой дээр барилгын өргөтгөлөөс төмөр унан хүнд гэмтээсэн байна.  Осол болсон газрын ойролцоо цэцрлэг сургууль их байдаг ч ямар нэг тусгаарлах хашаа, хамгаалах саравч байгаагүй нь ийнхүү ослын шалтгаан болжээ.

Охины ээж “Гэмтлийн эмнэлэгт хүүхдийнхээ толгойд оёдол тавиулж байна, шарх нь маш гүн гэж эмч нар хэллээ. Барилгын ажил явуулж байж ямар ч хамгаалалт байхгүй. Охин маань хичээлээ тараад явган хүний явах ёстой замаараа явж байгаад л ингэж гэмтлээ” гэж ярьлаа.

Барилгын салбарынхны хайхрамжгүй байдал хэдэн хүний аминд хүрч байж эцэслэх вэ. Дөнгөж өнөө өглөө Хүннү барилгаас ажилтан нь унаж амиа алдсан талаар бид мэдээлсэн. Салбар нь энэ асуудалд ноцтой анхаарал хандуулахгүй бол барилгын ажил эхэлж буй энэ үед нийслэлчүүд амьд явахад хэцүү болжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HOOE(103.23.51.9) 2014 оны 04 сарын 24

MYYSAIN ERX MEDELTNUUDIIN TOLGOI DEER UNAJ BAIJ ARGA XEMJEE AVNA DAA

0  |  0
Zochin(124.158.104.35) 2014 оны 04 сарын 24

Arai denduu bn haruitslaga gej yu ch biahgui bn sh dee Arga hemjee abch ajillah heregtei bn shuu

0  |  0
Zochin(124.158.104.35) 2014 оны 04 сарын 24

Arai denduu bn haruitslaga gej yu ch biahgui bn sh dee Arga hemjee abch ajillah heregtei bn shuu

0  |  0
8888(103.23.51.8) 2014 оны 04 сарын 24

Ene asuudluudaa shiideechee ingeel bgad bwal tsaashid hdn ch hvnii ami ersdehiig taashgui shude

0  |  0
Top