Алтан Ураг хамтлагийн хөгжимчин Чимдээгийн ”ETHNOSPHERE” цомог тун удахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

“Алтан Ураг” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг, хамтлагийн хөгжимчин, продюсер, СТА М.Чимэдтогтохын бие даасан цомог гарахад бэлэн болжээ. Монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн урсгалтай холбосон анхдагч “Алтан ураг” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Хамтлагийнхаа ойн хүрээнд хөгжмийн продюсер М.Чимэдтогтох ”ETHNOSPHERE” цомог, ”ETHNOSPHERE” төслийг санаачлан, төслийн удирдагчаар ажиллаж байна. Уг төсөл бол хөгжим, уран зураг, хувцас загварыг нэгтгэсэн Монгол үндэстний соёл, урлагийн нэгдэл юм. Төсөлд хөгжимчин, продюсер Чимдээгээс гадна, зураач Содномдаржаа, Торго салоны дизайнер О.Болд, олон жил холын Герман улсад уран бүтээлээ хийж байсан“Aikon Couture”-ийн  Л.Болор, “Bess Tailor” салоны Б.Биндэръяа нар оролцох юм. Монголдоо төдийгүй олон улсад өөрийн өнгө төрх, имижийг таниулж чадсан гурван дизайнерын бүтээлийг Монгол модель агентлагийн шилдэг загвар өмсөгчид амилуулах юм байна. Харин цомогт хөгжимчин, хөгжмийн туслах найруулагчаар төгөлдөр хуурч  Пүрэсүх, Гоцлол гитарчинаар A Sound хамтлагийн хөгжимчин А.Алтангэрэл,  “Алтан ураг” зэрэг хамтлаг, уран бүтээлчид оролцож байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2016 оны 10 сарын 11

Cine vrea sa se marite cu mine din conducerea LDIR? Asa de mult va iubesc si va indragesc, let’s do it si la anul desi sper ca sa nu mai fie nevoie! Jos palaria in fata vostra Doamnelor si Do#rasoirelon&m8230; Domnilor si Domnisorilor implicati in curatenia natioala! De peste hotare salutare…

0  |  0
Top