Олонхын хүчээр О.Баасанхүүгийн хуулийг нам дарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

О.Баасанхүү тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, уг төсөл нь байнгын хороогоор дэмжигдсэн юм. Харин өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар уг асуудлыг УИХ-аар хэлэлцлээ. Өнгөрсөн онд батлагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт үр дүнгээ өгч байгаа ч тамхи борлуулах цэгт тодорхой зааг гаргасан нь тамхины худалдааг далд бизнес болгож байна, тамхи татах тусгай цэггүй байна зэрэг олон шүүмжлэл дагуулж байсан учраас Тамхи татах зөвшөөрөгдсөн цэгтэй болох, тамхины худалдааг зохицуулах, тамхи татах, худалдаалах 500 метр гэсэн хэмжээг багасгаж, 500 алхам болгохыг О.Баасанхүү гишүүн өөрийн санаачилсан хуулиндаа тусгасан юм байна.  Уг хуулийг байнгын хороогоор дэмжигдэж байхад Г.Баярсайхан гишүүн Л.Эрдэнэчимэг нар маш их бухимдалтай байсан. Гишүүдийг үг хэлүүлэхгүй өнгөрсөн жил батлуулсан тамхины тухай хуулийг сайн болсон улам сайжруулна гэж дайрцгааж байлаа. Харин УИХ-ын гишүүн Ё.Содбаатар "  Тэр хоёрт хандан Ардчилсан намын биш хүн үг хэлж, хууль оруулж ирэхээр та нар ингэж уурлаж байдаг аа больчихооч. Та нар үгээ хэлж хуулиа батлуулдаг бид болдоггүй юм уу" гэсээр дэмжсэн.  Харин УИХ-ын олонхыг АН бүрдүүлж буй учраас уг хууль яах аргагүй олонхын хүчинд дарагдаж, өнөөдөр уналаа.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.70.39.29) 2014 оны 04 сарын 24

БААСАНХҮҮ ГЭЖ НЯМДОРЖЫН ХОЙД ДҮР БОЛОН ТОДОРЧЭЭ.АМАА АНГАЙЛГАВАЛ ХЭРҮҮЛ ЗАРГЫН БУЗАР ГАРАХ ЮМ.УУЛ НЬ НЭГ ҮХСЭНИЙ ДАРАА НӨГӨӨ НЬ ТОДОРДОГ БАЙМААР ЮМ ГЭТЭЛ АМЬД БАЙХАД НЬ ХОЙД ДҮР НЬ ТОДОРДОГ БОЛЖЭЭ.АРГАГҮЙ Л ЦӨВҮҮН ЦАГ ГЭЭЧ НЬ ИРЖ ДЭЭЭ.

0  |  0
mgl(180.149.97.126) 2014 оны 04 сарын 24

тамхины хууль яах вэ .Ул сорны эдийн засгийн асудлыг хурдан шийдээч ээ. хэрэгггүй зүйлд цаг хугацаа алдаж байх юм даа

0  |  0
Top