Хамгийн хурдан цахилгаан шатыг барина

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

"Hitachi" компани нь 72 км/цаг хурдтай явдаг цахилгаан шат барих гэнэ. Хятадын Гаунжоу хотод баригдах өндөр байшинд уг цахилгаан шатыг суурилуулах юм. Тэнгэр баганадсан байшинг 2016 он гэхэд барьж дуусгахаар төлөвлөжээ. "Hitachi" компанийн төлөөлөгчийн ярьснаар шинэ цахилгаан шат нь хүмүүсийн ая тухтай байдлыг бүрэн хангах гэнэ. Тухайлбал, түүний доторх агаарын даралтыг өөрчлөхгүй байхаар хийх юм байна.

Одоогийн байдлаар Тайванийн нийслэл дэх "Тайпэй 101" цахилгаан шат нь хамгийн хурданд тооцогддог. 66 км/цаг хурдтай явдаг бөгөөд таваас 89 дүгээр давхарт гарахад ердөө 37 секунд зарцуулна. Харин Лондонгийн "Shard" дахь цахилгаан шат нь баруун Европт хамгийн хурданд тооцогддог билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top