Улсын бүртгэлийн гэрчилгээг цахим болгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ахалсан ажлын хэсэг Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дуусчээ. Тиймээс энэ талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Хуулийн шинэчилсэн найруулга бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилготой бөгөөд өмнө нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд ажлын таван өдөр зарцуулдаг байсныг 24 цаг хүртэл багасгах боломжтой болжээ. Түүнчлэн өөрийн биеэр зургаан удаа очиж, цаг заваа үрдэг байсныг нэг л очдог болгох өөрчлөлтийг оруулсан байна. Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэдэг байдлыг халж, цахим хэлбэрт шилжүүлснээр гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд өөрөө шууд хэвлэх боломжтой хувилбарт шилжүүлжээ. Энэ хуулийн төсөл батлагдсанаар хуульд заасан нууцаас бусад бүх мэдээлэл ил тод болох нөхцөл бүрдэх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (80.200.205.26) 2014 оны 04 сарын 25

baigaagaar ni orxio bas yamr bizness be ard tymnee shulj duusax yumaa bichig yseg ni yumuu bichigdsen gerchilgeend oorchlolt oroogyi l bol solix xereggyi byx zyiliig tsaximjuullaa geed neex yum oorchlogdoxgyi

0  |  0
Top