Хятадад хөхний сүүгээр өвөрмөц саван хийжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 24

Хятадад хөхний сүүгээр хийсэн шинэ төрлийн саван худалдаанд гарч, хүмүүсийн сонирхлыг татах болжээ. Энэхүү саванг анх хүүгээ хөхний сүүгээрээ хооллож чадахгүй болсон нэгэн залуу ээж зохион бүтээсэн байна. Тэрээр хөхний сүүгээ асгахын оронд саван хийж, хүүгийнхээ арьсыг арчилж өгөхөөр шийджээ. Ингээд удалгүй ийм саван eBay, Amazon, Taobao зэрэг интернэт худалдааны сайтуудад эрэлт ихтэй болсон байна. Taobao сайтад гэхэд 500 сая хэрэглэгч хөхний сүүтэй саванг худалдан авахаар захиалгаа өгчээ. Загас, туулай, яст мэлхий гээд төрөл бүрийн амьтны дүрстэй саван хүүхдийн арьсыг сайтар хамгаалдаг болохыг судлаачид баталсан гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(80.200.205.26) 2014 оны 04 сарын 25

ynexeer ynen bol sonin l bna syyn shingenyyd arisiig sain zoolryylj tsairuulax yilchilgeeg yzyyldeg yum chin ene savan bas l sain adilxan baix uxaantai l yum sedsen bna

0  |  0
Top