Х.Тэмүүжин сайдыг огцруулахыг байнгын хороо дэмжсэн

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-д Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн. Уг саналыг горимын дагуу Хууль зүйн байнгын хороо дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хэлэлцэж О.Баасанхүү гишүүний гаргасан Хууль зүйн сайдыг огцруулах өргөдөлдөө дурьдсан мэдээллүүдийг нэмж тодруулах шаардлагатай хэмээн үзсэн учраас байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар хойшилж байсан. Харин өчигдөр үдээс хойш буюу УИХ-ын нэгдсэн чуулган тарсны дараа Хууль зүйн байнгын хороо хааллтай хуралдлаа. Тус хуралдаанаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд гишүүдээс санал хураахад олонхи нь сайдыг огцруулахыг дэмжжээ. Гэхдээ энэ бол эцсийн шийд биш юм. Журмын дагуу Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар авч хэлэлцэж байж эцсийн шийд гарна. Тодруулбал УИХ-ын чуулганаар хэлэлцээд гишүүдийн олонхи нь байнгын хорооны саналыг дэмжвэл Х.Тэмүүжин сайд ажлаасаа огцорно, харин УИХ-аас уг асуудлыг байнгын хороонд буцаах шийдвэр гарвал сайдад боломж гарч ирэх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top