Хэнтийгээс гарсан оргодол Хөвсгөлийн хилээр давах гэж байжээ

Админ | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Т.Баттулга Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас улсын хил давах гэж байсныг Хилийн тагнуулын албанд ирсэн мэдээллийн дагуу хилчид баривчиллаа.

Т.Баттулга нь гэмт хэрэг үйлдэн найман жилийн ял сонсоод үүнээс дөрвөн жилийн ялыг биеэр эдлэн улмаар өршөөлөөр суллагдаад байхдаа ахин онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн байна. Тэрээр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаалтад шалгаж байх үед оргосон учир орон даяар эрэн сурвалжилж байсан юм. Харин түүнийг хилчид Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас улсын хил давахаар төлөвлөж байхад нь саатуулж аймгийн Цагдаагийн газарт хүргэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top