Суурин утасны 63хххх дугаарлалт өөрчлөгдлөө

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

Монголын Цахилгаан Холбоо компани нь технологийн шинэчлэлт хийх ажлын хүрээнд суурин утасны үйлчилгээний АТС63 станцыг суурин утасны дараа үе NGN технологийн станцад шилжүүлэн шинэчлэх ажил хийгдэж байна. Суурин утасны NGN технологи нь ярианы чанарыг хамгийн өндөр түвшинд байхын зэрэгцээ байгууллагын хэрэглэгч нарт дараах давуу талуудыг олгоно.

Үүнд:

  1. -Байршил хамаарахгүйгээр байгууллагын дотуур холбоо буюу IP Centrex групп үүсгэж хоорондоо үнэгүй ярих,
  2. -Өндөр хурдны интернэт үйлчилгээ авах,
  3. -25 хүртэл хэрэглэгчтэй телефон хурал хийх,
  4. -Дүрсээ харж ярих,
  5. -Албан байгууллагын хэрэглэгчид дуут мэндчилгээ байршуулах үйлчилгээ авах
  6. -Дуут шуудангийн үйлчилгээ
  7. -Дуудлага шилжүүлэх, дуудлага дамжуулах, гурвалсан холболт гэх мэт 33 төрлийн нэмэлт үйлчилгээг авах боломжтой болно.

Энэхүү ажлын хүрээнд(11)63xxxxугтвартай дугаарлалт Харилцаа, холбооны зохицуулах хорооноос батласан журмын дагуу7017хххх болж өөрчлөгдөх ба станцын шинэчлэлийн ажил 2014 оны 2-р улиралд багтаан хийж гүйцэтгэх юм.

Эрхэм хэрэглэгч та бүхэн заасан хугацаанаас өмнө дугаараа шинэчлэх хүсэлтэй байвал өөрт ойрхон МЦХ-ны салбар болон төв байрны хэрэглэгчийн үйлчилгээний төвд ирж дугаараа сонгон гэрээгээ шинэчлэн байгуулна уу.

Танд дээрх асуудлын хүрээнд асуулт болон санал хүсэлт байвал манай 19001109, 70008000 дугаарт хандана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top