Багтаж, шингэхгүй их машинаа далд зогсоолд тавина

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг буурлуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн хэд хэдэн байршилд хүүхдийн тоглоомын талбай, иж бүрэн тохижилт бүхий автомашины газар доорхи зогсоолыг барихаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын 2014 оны А/322 дугаар захирамжаар  автомашины газар доорхи зогсоолын газрын байршлыг баталлаа.

Эхний ээлжинд Баянгол дүүргийн 18-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 15, 17 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Баянзүрх дүүргийн 7,15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 3 р хорооны нутаг дэсвгэрт газар доорхи зогсоол барихаар болсон байна.
Хүүхдийн тоглоомын талбай, тохижил бүхий автомашины газар доорхи зогсоолуудын байршил.

 
 
д/д
 
 
Дүүрэг
 
 
Хороо
 
 
Байршил
Газар доорх зогсоолын
талбай
/м2/
Тохижилт бүхий,
хүүхдийн
тоглоомын талбай/м2/
ЗАА-нд
олгох
эдэлбэрийн хэлбэр
 
1
 
Баянгол
 
18
 
Орон сууцны    42-байрны дунд
 
 
1277
 
2610
 
Эзэмшүүлэх
 
2
 
Сонгинохайрхан
 
17
 
Орон сууцны 32-р байрны дунд
 
4020
 
6184
 
Эзэмшүүлэх
 
3
 
Сонгинохайрхан
 
15
 
Орон сууцны 19-р байрны хойд талд
 
 
4070
 
6735
 
 Эзэмшүүлэх
 
4
 
Хан-уул
 
 
2
 
21-р байрны баруун талд
 
 
1400
 
3730
 
Эзэмшүүлэх
 
5
 
 Баянзүрх
 
7
 
Орон сууцны
2-р байрны зүүн
талд
 
 
 
900
 
 
1550
 
 
Эзэмшүүлэх
 
6
 
Баянзүрх
 
15
 
Орон сууцны
 6-р байрны урд талд
 
 
1280
 
2000
 
Эзэмшүүлэх
 
7
 
 
 
Сүхбаатар
 
3
 
Орон сууцны 13-р байрны зүүн талд
 
912
 
1712
 
Эзэмшүүлэх

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.26.194.6) 2014 оны 04 сарын 25

Hulhiddag shuu. Barina geed balgas bolood udaj baigaa barilga baij l bna. Mongo baihgui geed 3 jil garui balgas heveeree ...Yamar teneg kompani aldagdal huleen iim yum barih ve? Barilga l barij baij ashigtai ajillana. Boditoi yum yarina shuu, ulger yarih tsag ongorson.

0  |  0
ner(202.21.115.242) 2014 оны 04 сарын 25

yag yarij bgaagaaraa chanartai, turgen hiij buteeh boltugai..

0  |  0
Top