“ETHNOSPHERE” төслийн багийнхан BMI байгууллагатай хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

Дэлхий дээр уран бүтээлчдийн оюуны өмчийг бусад өмчүүдийн адил, бүр материаллаг өмчүүдээс ч илүүтэйгээр үнэлж үздэг боловч манай улсад энэ хандлага хараахан жишиг болж чадахгүй  байна. Уран бүтээлчээс ур чадвар, цаг хугацаа, хөлс хүч, давтагдашгүй мэдрэмж гээд олон зүйлийг шаарддагийн хувьд оюуны өмч эд материалаас илүү үнэлэгдэх ёстой. Харин манай улсын хувьд иргэд, олон нийт энэ талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байдгаас оюуны өмчийг үнэгүйдүүлэх нь элбэг. Тэгвэл “Ethnosphere” хөгжмийн цомог, “Хөх салхи” уран зургийн үзэсгэлэн, “Монгол брэнд” загварын шоунаас бүрдэж байгаа үндэсний урлагийн нэгдэл  “ETHNOSPHERE” төслийн багийнхан энэ асуудалд анхаарал хандуулжээ. Төслийн багийнхан  дэлхийд данстай BMI байгууллагатай хамтран ажиллах болсноор манай уран бүтээлчдийн толгойны өвчин болдог оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлыг шинэ түвшинд гаргалаа гэх сайшаалыг салбарынханаасаа хүлээгээд байгаа юм. Риана, Шакира, Лэди Гага, Пинк, Мароон 5 гээд дэлхийн томоохон ододтой хамтран, уран бүтээлийн эрхийг нь олон улсад хамгаалж ажилладаг  BMI байгууллагатай үндэсний соёл урлагийн нэгдэл “Ethnosphere” төсөл хамтран ажилласнаар төслийн хүрээнд төрсөн уран бүтээлүүдээ олон улсын тавцанд бүрэн хамгаалуулах боломжтой гэдгийг төсөл санаачлагчид хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top