Universal Music Group”, “Chimdee’s Music”компанийн хамтарсан цомог гарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

“Ethnosphere” хөгжмийн цомог, “Хөх салхи” уран зургийн үзэсгэлэн, “Монгол брэнд” загварын шоунаас бүрдэж байгаа үндэсний урлагийн нэгдэл  “ETHNOSPHERE” төсөлд манай урлагийн томоохон төлөөллүүд оролцохооос гадна олон улсын томоохон байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм.  Тухайлбал  АНУ-д төвтэй, хөгжмийн мэргэжлийн “Universal Music Group” “ETHNOSPHERE”төсөлд албан ёсоор оролцож, “Chimdee’s Music”компанитай хамтран “ETHNOSPHERE” цомгийн хөгжмийн гүйцэтгэлийг хийж байгаа юм. Энэ нь Монголын хөгжмийн урлагийг шинэ шатанд гаргаж, олон улсын чанарын стандартад нийцсэн цомгийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн түүнчлэн “ETHNOSPHERE” цомог цаашид олон улсын зах зээлд худалдаалагдах эхлэл тавигдаж байгаа юм. Дашрамд сонирхуулахад “Universal Music Group” -ын “Universal Mastering Studios” нь сүүлийн 30 жилийн хугацаанд хөгжмийн ертөнцийн шилдэг уран бүтээлчид, продюсеруудтэй хамтран ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top