Д.Сарангэрэл гишүүн эдийн засгийн хажуугаар намынхаа нэр хүндийг ”хавчуулав”

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

 “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж санал хураахад 49 гишүүн буюу 76,6 хувь нь дэмжиж Эдийн засгийн байнгын хороо руу шилжүүллээ. Ингэснээр УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Уг хуралдааны үеэр Уул уурхайн хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон нь Ганхуяг сайдыг ширүүхэн асуудлаар булахад хүргэж байсан.

Эцэст нь З.Энхболд ажлын хэсэг гаргаж ажиллахыг  даалгаж, нэмж саналаа хэлэх азтай зургаан гишүүнийг сугалаагаар сонгосон.  Од нь гийж нэгээр сонгогдсон Д.Сарангэрэл долларын ханштай зэрэгцүүлэн намынхаа алдарт жагсаалынхаа талаар үг хэлж гариг андуурав. Тодруулбал энэ сарын 7-ны өдөр МАН дээлтэй жагсаал хийж ард түмнээ архичин талхчин гээд л хэцүү үгээр цоллосон байдаг. Үүнийг гишүүн Д.Сарангэрэл манай нам хэлээгүй гээд “Шудрага фронт” хөдөлгөөний нөхөд рүү чихэж орхив.  Мөн энэ талаар сонирхсон, гишүүн болоод сэтгүүлчдийг Шудрага фронт хөдөлгөөнийхнөөс тодруулахыг зөвлөсөн юм. Улс орны эдийн засгаас урьтаж намынхаа нэр нүүрийг бодсон Д.Сарангэрэл гишүүнд намын нөхөд нь баярласан бизээ.  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top