”Хүннү” хорооллын барилгын үйл ажиллагааг зогсоолоо

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

Хан-Уул дүүрэг дэх "Хурд" группын “Хүннү” хорооллын барилгаас 25 настай, эрэгтэй Т унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор шүүх шинжилгээний хариу, ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч ар гэрийнхнийх нь зүгээс шинэ тараасан хамгаалалтын бүс нь найдваргүй байснаас тасарлаа хэмээн гомдол мэдүүлээд байгаа юм. Юутай ч энэ хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Харин МХЕГ-аас хэрэг болсон газарт шинжилгээ явуулж байна. "Хүннү 2222" хороололын барилгын үйл ажиллагааг одоогоор зогсоосон байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.90.58) 2014 оны 09 сарын 25

үйл ажилгаагаа зогсосон барилга чинь тгэд хүний амыг авсаар л бна шдээ болимоор юмаа

0  |  0
(103.26.194.8) 2014 оны 04 сарын 25

тэр хүннү барилгыг болиулж давхрыг нь цөөлөх хэрэгтэй юун 20 давхар вэ арай дэндүү өндөр

0  |  0
(103.26.194.30) 2014 оны 04 сарын 25

ЭНЭ ХУРДЫНХАН ИХ ШУНАЛТАЙ . ГАНЦ ХУРД Ч БИШ БАРИЛГЫНХАН БҮГД . АЛГЫН ЧИНЭЭ ГАЗАР ДЭЭР 10,20 ДАВХАР БАРИНА . ЕР НЬ ОРОН СУУЦНЫ БАРИЛГА ХЭТ ӨНДӨР БАЙХ НЬ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗОХИХГҮЙ , ЯЛАНГУА МАНАЙ ОРОН ШИГ ХЭТ ХАЛУУН ХЭТ ХҮЙТЭН ЭРС ТЭРС УУР АМЬСГАТАЙ, САЛХИ ИХТЭЙ ОРОНД ТААРАХГҮЙ . ОРОСУУД ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ 9 ДАВХРААС ДЭЭШ БАРИХЫГ ХОРИГЛОСОН БАЙНА ЛЭЭ

0  |  0
Top