Х.Тэмүүжин сайдыг огцруулах үндэслэлийг сонирх

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 25

Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү санаачилж өргөн барьсан.

 

Байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авч, өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа энэ асуудлаар О.Баасанхүү ямар ямар үндэслэлүүдийг гаргаж тавьсныг хүргэж байна.

 

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төсөлд хавсаргасан Х.Тэмүүжинг огцруулах үндэслэл /бүрэн эхээрээ/

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН              ЭНХБОЛД ТАНАА


Засгийн газрын гишүүнийг огцруулах                                              тухай


Монгол Улсын Их Хурлын гишүүн миний бие Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Засгийн газрын гишүүнээс дараах үндэслэлээр огцруулахыг шаардаж Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барьж байна.


Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах Үндэслэл:
Нэг. Хууль зөрчиж, хариуцлага алдсан ...


Сайд Х.Тэмүүжин нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хөрөнгө оруулалтын зориулалтыг дур мэдэн өөрчлөх шийдвэр гаргаж, энэ шийдвэрээ баталгаажуулахдаа Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар тогтоол гаргуулсан байна. Уг шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 6, 10, 16, 16.5, 41, 42.7 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн байна. Төсвийн тухай хуулийн 70.2-т “энэ хуулийн 42.7-д заасныг зөрчсөн нь томилсон эрх бүхий этгээд тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно гэж “ заасан байдаг.           

 

Түүнчлэн Засгийн газрын 122 дугаар тогтоолын дагуу эмнэлгийн барилга Хууль зүйн яаманд шилжсэнтэй холбогдон тухайн барилга болон түүний доторхи тоног төхөөрөмжийг Хууль зүйн сайдын зүгээс хариуцан хамгаалж байх үүрэгтэй байсан. Гэтэл Хууль зүйн сайд өөрийн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2014 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр доод шатны албан тушаалтнууд нь хариуцлага алдаж 3.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий  Имрай /IMR/ аппарат  эвдэрч сүйдэн, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байна.
Иймээс Х.Тэмүүжинг томилсон эрх бүхий байгууллагын хувьд Улсын Их Хурал хариуцлага тооцож хуулийн хэрэгжилтийг ханган албан тушаалаас нь огцруулах шаардлагатай байна.


Хоёр. Хариуцсан салбараа удирдах чадваргүй ..

.
Сайд Х.Тэмүүжин нь Хууль зүйн сайд эрхлэх “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, ... гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх” ажлыг зохион байгуулж чадахгүй байгаа болно. Тухайлбал 2011 онд 19197 хэрэг улсын хэмжээнд бүртгэгдэж байсан бол 2012 онд 22089, 2013 онд энэ тоо 25362 болж нийт 6165-н гэмт хэргээр огцом өссөн дүн байна. Энэхүү гэмт хэргийн нөхцөл байдлыг 2013 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хоорондох 30 хоногийн байдлаар харьцуулан авч үзвэл улсын хэмжээнд гэмт хэрэг 2327 байснаа 4295 болж 84,5% нэмэгдэж, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 134-өөс 326 болж 2,4 дахин нэмэгдсэн мөн гэмт хэргийн улмаас иргэд байгууллагад учирсан хохирол 1349.2 тэрбум байснаа 2792.3 тэрбум төгрөг болж 2 дахин, гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 1656 байснаа 3047 болж 1,8 дахин тус тус өссөн байна. Эрүүгийн нөхцөл байдал ийнхүү хүндэрч байхад энэ талаар дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь хууль зүйн салбарыг удирдах чадвар мөхөс байгааг нотлон харуулж байна.     


Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн комиссын зүгээс шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын үйл ажиллагаатай удаа дараа танилцан зөрчил дутагдлыг нь засах үүрэг даалгавар өгсөн. Мөн Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан дэд ажлын хэсэг ажиллаж цагдаагийн байгууллагын хуулийн хэрэгжилттэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэн засах үүрэг даалгавар өгч байхад өнөөг хүртэл дорвитой өөрчлөлтийг хийж чадахгүй байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг томилсон, зарим Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр түр томилон, ажлаас чөлөөлсөн захирамжууд нь үндэслэл муутай болж өөрчлөгдөн залруулж байгаа нь Хууль зүйн сайд Засгийн газарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, “... төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт” –ыг хэрэгжүүлэх чиг үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн нотолгоо юм.


Гурав. Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй ...


Хууль зүйн сайдтай холбоотой  “Үндэсний шуудан” сонины 2014 оны 3 дугаар сарын 24-ний дугаарт гарсан “Хар тамхины хэрэг хааш нь хөтлөв” гэсэн гарчиг бүхий нийтлэлд Хууль зүйн сайдтай холбоотой нэлээд ноцтой үндэслэлүүдийг дурдсан байдаг. Гэтэл сайд Х.Тэмүүжингийн зүгээс 3 дугаар сарын 24-нд өөрийн твиттэр хуудаснаа “цагдаагийн байгууллагын ийм арчаагүй арга барилыг өөрчлөх гэж шинэчлэл хийж байгаа” мөн “хүүхдүүдийн маань цүнхэнд хар тамхи хийж гүтгэж чадах хүмүүс” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн байдлаас үзэхэд өөрийн шууд харъяалах байгууллага болох цагдаагийн байгууллагадаа итгэдэггүй, өөртэй нь холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгалт явуулах шаардлага гарвал  сайдын зүгээс албан тушаалаа ашиглан шууд болон шууд бусаар саад учруулахаар харагдаж байна. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг сайдын албан тушаалаас нь нэн даруй огцруулж, нэр төр нь үнэхээр цэвэр байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж байна.  


2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд миний  бие гомдол гаргасан боловч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй байгаа болно. Миний бие УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ийнхүү гомдол гаргах болсон шалтгаан нь Хууль зүйн сайд 15 настай хүүгээ хуурамчаар бусдад үрчлүүлэн, энэ байдлаа ашиглан төрийн тусгай албан хаагчийн давуу байдлыг өөрт ашигтайгаар ашиглах гэсэн увайгүй үйлдэл байсан хэмээн Улсын Их Хурлын гишүүний хувьд би үзэж байгаа юм.


Иймд Х.Тэмүүжингийн дээрх үйлдлүүд нь Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Хууль зүйн сайдын алба хаших ёс суртахууны эрхгүй, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлага хангалтгүй байгааг нотолж байна.     Иймд хуулийн дагуу албан тушаалаас нь огцруулах хангалттай үндэслэл бий болсон байх тул түүнийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай асуудлыг зохих журмын дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж өгнө үү.

УЛСЫН ИХ ХУРЛЫН  ГИШҮҮН                   О.БААСАНХҮҮ

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(180.149.78.20) 2014 оны 05 сарын 01

temuujin uneheer turshlaga muu hun umaa ooriigoo zov avch yavj chadahgui hun yaj tor barij chadah bilee de

0  |  0
Anaa(103.9.90.130) 2014 оны 05 сарын 01

Temuujin saidiig demjij baina Huuliin baiguullagad salhi oruulj shinechlel hiij bgaa Tuun ruu tsagdaa huchnii baiguullagiin tomchuud buh hucheeree dairch bh shig ve Har tamhi huuhen ch geh shig Emnelgiin aprat evdsen ch geh shig Ter apratiig Temuujin said manadaggui bailtai

0  |  0
ZALUU(202.179.10.74) 2014 оны 04 сарын 26

ZA ter huuheh suuhan nich yhav er hund baidag asuudal busad ni haraagui yum shig ungurhud hetsuu baindaa daa and naraa huul zuin salbart ymar shinchlel hiisen yum be oij harahguil baina minii medeh zamiin tsagdaagiin torguuliin mashiin tsagdaagiin huvtsas geh met uuriih ni shahaanii biznesees uur yu hiisen yum bee meddeg hun baival iim iim shihchlel hiisen geed hel dee

0  |  0
suga(103.26.194.4) 2014 оны 04 сарын 26

ene 1bagii enhkbayr ahiinha honzong avah geel solongos erguu kino shig maltaj uguh yumaa . orond ne suuchi geel aan . uneheer ulsaA bodoj bga bol bodoj bj yridaa , bas turluh heleere zub tod oilgomjtoi yrij suraarai kkkkk

0  |  0
(108.66.135.20) 2014 оны 04 сарын 25

Үнэхээр тодорхой алдаануудыг хэлсэн байна Тэмүүжин хууль зүйн сайд хийх ямарч чадамжгүй нь ил байна шүү дээ. Өөрийг нь өдий дайнд хүргэсэн багшийгаа буруугтаад муулаад байсан нь хүртэл ёс зүйн алдаа биш гэж үү. Ард түмнээ ч ахмадаа ч хүн гэж үздэггүй тэнгийг шууд огцруул.

0  |  0
yos zui(213.81.131.56) 2014 оны 04 сарын 25

ug ni ovoo zum hiij ba gej dugnej zavdag zum Ene Baasanhuu gishuun chini harin yos zuin huvid aimshigiin dogoldoltoi nuhur shig sanagdsan ter tanhimdaa bi l Temuujing darj chadana gesen ayastai evgui haritsaj bsan ter uzes l er ni Temuujingiin esreg material tsugluulsan nuhur b.toi er ni iimerhuu ineedtei yumiig dund surguuliin huuhed ch hundlunguus haraad dugnene shuu dee jaahan yos zuitei bj uuruusuu uu haisan ni deer bhaa erhem gishuun BAASANKHUU

0  |  0
Bi(70.194.98.115) 2014 оны 04 сарын 25

Ene Baasanhuu gegch temuujin sudlaach yum uu esvel temuujin mushguuch yum uu??? Ene huniig eruul mendiin saidig bolon busad hunii ami iheer hohirson bolon ed hohirol iheer ursen bas avilga iheer avsan humuus deer mushguuch sudlaachaar tomilovol yasiin UIH - s n chuluuluud..

0  |  0
zaya(203.117.37.234) 2014 оны 04 сарын 25

TEGUUL GARDAJ HIISEN HUN NI BATTYLGA BH DAA JINHEN AIMSHIGIIN LUIVARCHIN DEEREMCHIN CHIN BATTYLGA SHDE

0  |  0
зочин(103.26.194.11) 2014 оны 04 сарын 25

Хүүхдийн зохион бичлэг шиг хаашаа ч юм вэ дээ Ийм матаас таавар таамаг шиг юмаар хүнийг ажилгүй болгодог улс бол Монгол юм уу? Энгийн байгууллагын ажилтанг хүртэл ийм таавар матаасаар ажлаас халах эрх хэндч байхгүй Тэгсэн байх ингэх болтой тэгэх магадлалтай гээд Ёс зүйн хороо эхлээд шалгаж тогтоох ёстой юмбиш үү Яахаараа ИХ ийм балай зүйл хэлэлцэх гээд сэтгэл нь догдлоод хөөрөлд автаад унадаг юм вэ? Ёстой гайхчихлаа Иймхэн өдийхөн байдаг юм бол ИХ -ын гишүүн байх ч хэрэггүй юм байна

0  |  0
зочин(103.26.194.15) 2014 оны 04 сарын 25

Хүүхдийн зохион бичлэг шиг хаашаа ч юм вэ дээ Ийм матаас таавар таамаг шиг юмаар хүнийг ажилгүй болгодог улс бол Монгол юм уу? Энгийн байгууллагын ажилтанг хүртэл ийм таавар матаасаар ажлаас халах эрх хэндч байхгүй Тэгсэн байх ингэх болтой тэгэх магадлалтай гээд Ёс зүйн хороо эхлээд шалгаж тогтоох ёстой юмбиш үү Яахаараа ИХ ийм балай зүйл хэлэлцэх гээд сэтгэл нь догдлоод хөөрөлд автаад унадаг юм вэ? Ёстой гайхчихлаа Иймхэн өдийхөн байдаг юм бол ИХ -ын гишүүн байх ч хэрэггүй юм байна

0  |  0
зочин(103.26.194.3) 2014 оны 04 сарын 25

Кемерова мужаас Владивосток хүртэлх бүх л нүүрсний уурхай, цахилгаан станцуудын хяналтын багцыг эзэмшдэг СУЭК корпораци нь Улан Үдэд барьсан нүүрс угаах үйлдвэр болоод Владивостокийн Мухта хойгт барьсан шилжүүлэн ачих байгууламжиндаа оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд хятадын зах зээлийн үнийг буулгахгүй байх шаардлагын улмаас Тавантолгойтой холбоотой асуудлуудыг гацаах ажиллагааг В.Путин өөрөө удирдан явуулсан гэгддэг бол дараа дараачийн ажиллагаанууд ч ийнхүү үргэлжлэх янзтай байна.

0  |  0
Top