Тоншуул: Тэнгэр заяат Фортуна сайдыг эхлээд буулгавал яасан юм!

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 28

 

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд огцрох үндэслэлүүд байлаа ч, энэ Засгийн газрын кабинетаас түрүүлж гаргах хүн нь лав биш гэдэг дээр олон нийт нэгдмэл байр суурьтай байгааг өнгөрсөн өдрүүд харууллаа. Түүнчлэн давхар дээлийн асуудал ид анхааралд байх үетэй давхцуулан Хууль зүйн сайдыг огцруулах талаар ийнхүү илүү хүчтэй яригдаж эхэлсний ард  АН-ын  нөлөө бүхий нөхдүүд байгаа нь нууц биш болов. Х.Тэмүүжингийн хувьд эхнээсээ чулууг хаанаас шидэж байгааг сошиал сайтаар дамжуулан илчилж байсан бол өөрийг нь огцруулах анхны шийдвэр гарсны араас хөшигний ард байгаа Х.Баттулга, З.Энхболд гэсэн хоршилыг олонд зарлачихав. Энэ нь нэг намын дээвэрт багтаж, нийтэд нэг “малгай”-тай харагдаж яваа тэдний дотоодод замбараагүй өрсөлдөөн, хор явдаг гэдгийг илтгэсэн нэг л жишээ гэдгийг Тоншуул би тодотгон хэлэх байна.

 

Тэгээд хуучин бүгдийг хуу хаман шинэчлээд, улс орны нүүрийг угаачихна гэж сүржин яриад даржин байдалтай байгаа энэ Засгийн газрын сайд нараас огцрох хангалттай шалтгаантай нөхдүүдийн талаар цувралаар хүргэхээр шийдэв. Х.Тэмүүжин огцрох ёстой байж болох ч, түүний хойно үлдэх эрхгүй нөхдүүдийн нэг бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр юм. Нэгэнтээ МАН-ын толгойд явсан нөхдүүдийн нэг У.Хүрэлсүх “Х.Тэмүүжинтэй харьцуулшгүй их огцрох шалтгаантай хүн бол Фортуна даа. Тэнгэр тэтгээд байна уу? Тэгвэл эдийн засгийг ч бас тэтгээсэй дээ... Төсвөөс гадуур дур мэдээд улсын баялгийн 10 хувиас илүү мөнгийг ирээдүйгээс хулгайлсан нөхрийг яав ч зүгээр орхих ёсгүй” гэж бичсэн нь зүгээр нэг жиргээ төдий зүйл биш. Н.Батбаяр гэж тэнгэр язгуур ярьж дэвсэн хүний үнэн төрхийг мэдэх учир мэдэх хүмүүсийн ярианы нэг юм.

 

Улсын эдийн засаг уруудсаар, иргэдийн худалдан авах чадвар шалдаа буусаар байтал, ер гандан буурдаггүй нөхөр бол Н.Батбаяр. Бодит нөхцөл байдал хүнд байгааг огт хүлээн зөвшөөрдөггүй хүн бол тэр. Ямартаа л хөх толботой Монголчууд Чингис хааныхаа хараа нүдэнд багтаж, ивээлээр нь сайн сайхан явцгааж байхад ёс бус юм ярьж тэнгэрийг догшируулж, хилэгнүүлэх гэлээ гэж уурлана. УИХ-ын чуулган дээр зарим гишүүд нь шүүмж хэлэхээр яриаг нь илтэд тэнгэр тийш эргүүлэн, өөрөөсөө бултуулна. Улс орны эдийн засгийг урагш нь татах үндсэн зорилготойгоор байгуулсан шинэ яамны толгойд ийм нөхрийг тавьсандаа АН хариуцлага хүлээх ч багадна. Өнгөрсөн хугацаанд эдийн засагтай холбоотой таагүй мэдээлэл үргэлжлэн гарч ирсэнтэй холбоотойгоор Фортуна болоод Ч.Улаан гэхчлэн гол яамдыг удирдаж байгаа нөхдүүдтэй хариуцлага тооцох асуудал тавигдаж ирсэн ч, газар авч гавиагүй. Тэгвэл одоо АН-ынхан үнэхээр ажлаа хийж чадахгүй байгаа сайд нараа буулгах гэж байгаа бол эхлээд Н.Батбаяраа үдэж явуулсан нь нэрэнд нь цэвэр тусмаар юм. Түүнчлэн намын нөхдөөсөө “байгалийн гамшиг” хэмээх хоч авч явсан Фортуна сайдын тухай өгүүлэх гэж байна. Ер нь тэрбээр нэг л сайхан “ам” болохоос хийж гавьдаггүй нэгэн юм. 2004, 2008 оны сонгуулиудад ялалт байгуулахын тулд Архангайчуудад бөөн бөөн амлалт өгчихөөд, салхинд хийсгэж байсан нэгэн. Тухайн үеийн “Монгол шуудан” банкны ТУЗ-ийн дарга Д.Зоригттой хамтран  “Одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ? Өнөөдөр л эхлэхгүй бол хэзээ эхлэх вэ? Гэсэн уриа дэвшүүлж байгаад 10 жилийн дотор 100 үйлдвэр барина гэх амлалтыг өгсөн ч, үнэн хэрэгтээ тэнд 1 ширхэг ч үйлдвэр байгуулаагүй. Мөн тэрбээр УИХ-д хоёр удаа дараалан сонгогдохдоо “Монгол хүний төлөө, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болохын төлөө, импортлогч орноос экспортлогч орон болохын төлөө, иддэг хүнс, өмсдөг хувцас, хэрэглэдэг эрчим хүч, нефть бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангаж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахын төлөө, монгол хүн бүрийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулж, ажилгүйдэл, ядуурлыг өнгөрсөн түүх болгон хувиргахын төлөө, ажил хөдөлмөртэй, боловсролтой, эрүүл чийрэг, аз жаргалтай, баян чинээлэг хүн ардтай улс үндэстэн болохын төлөө” гэхчлэн ихэд нүсэр бас гоё амлалтуудыг өгсөн ч, бас л  хэлснээ газарт буулгадаггүй.

 

За мөн Н.Батбаяр эрхмийн нэртэй дандаа хамт явдаг асуудлуудын нэг бол 2006 онд санаачлан батлуулсан Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар. Энэ хууль манай эдийн засагт багагүй мөнгө дагуулж ирсэн байж болох ч нөгөө талаас авч үзвэл чамгүй их балагийг дуудсан байдаг. Энэ татвар улсын эдийн засаг, төсвийг нэг металлаас  хэт хамааруулан хэврэгшүүлсэн гэдгийг хэлэх эдийн засагчид бий. Монгол Улсын парламент Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар гэх алдарт хуулийг батлаж, хэрэгжүүлсэнээс хойш алтны салбарынхан нэг л өндийж өгөхгүй бараг найман жил явсан. Тус хуулийг батласан 2006 онд манай улсын 800 гаруй иргэн 15.2 тонн алт олборлон Монголбанкинд  худалдаж байсан статистик бий. Гэтэл алт тушаалт 2006 оноос эхлэн багассаар 2010 онд Монголбанк дөнгөж 2 тонн алт худалдаж авсан байгаа юм.Тэрчлэн энэ хууль батлагдах тэр онд алтны татварыг 133 аж ахуйн нэгжээс авч байсан бол зэсийн татварыг ганц  Эрдэнэтээс авч байлаа. Гэтэл энэ хууль хэрэгжсэн таван жилийн хугацаанд манай алт олборлогч компаниуд алга болцгоосон. Балагтай Фортунагийн санаачилсан хууль хэрэгжсэн 5 жилийн хугацаанд Монгол Улс алт олборлогч компанигүй орон болж хувирсан юм. 68 хувь хэмээх өндөр татварын сүрэн дороос өндийж чадахгүй гэдгээ мэдсэн алтны компаниудын арга заль нарийсч, татвараас нуун далдлан хил давуулах арга замуудыг сонгож байв. Хилээр хууль бусаар алт гаргах байдал эрс нэмэгдэж, бүр монголын алт нисдэг тэргээр хил давж байсан баримтууд бий. Бүр Монголбанк  алт олборлогчидтой үгсэн хуйвалдаж байсны тод жишээ нь тухайн үеийн  Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат,  "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Паушок нар 2.9 тонн алтыг Монголбанкинд хадгалуулах гэрээгээр халхавчлан 16 тэрбум төгрөгийн Гэнэтийн ашгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг ихээхэн дуулиан дэгдээж байв. Түүнчлэн  Паушок хэмээх орос эр монголоос зугтаж, Монгол Улсын Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар буюу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн эсрэг манай улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч байв.  Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар  дөрвөн жил үргэлжилсэн энэ заргын эцэст 6 сая ам.долларын зардал гаргаж байж ялсан ч, үнэн хэрэгтээ манайх л хохирсон. Хэрэв хуулийг хөрсөн дээр хэрхэн буухыг сайтар тооцсон бол ийм зүйл болохгүй байж болох л байсан биз. Харин энэ жилээс алтны салбарт  хууль эрхзүйн орчны хувьд өөр шатанд гарах алхмууд нь хийгдэж буй юм.

 

Фортуна сайдтай холбоотой саар мэдээлэл үүгээр зогсохгүй л дээ. Уг нь тэрбээр 2004 оноос хэрэгжүүлсэн 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн автор нь.  Гэхдээ ипотекийн хууль батлагдаагүй байх үед санаачилсан эл төслийн хүрээнд баригдсан байрууд нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй. Борлуулалт болон чанарын асуудал дээр ч ихээхэн хэл ам дагуулсан. Ерөөс уг хөтөлбөрийг  бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын төлөө санаачиллаа, метр квадрат нь 280-350 мянган төгрөгийн үнэтэй 40 мянган ширхэг байранд 40 мянган бага дунд орлоготой өрхийг хамруулна хэмээгээд бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд барилгын компаниудын  газрын болоод инженерийн шугам сүлжээний асууудлыг нь шийдвэрлэж, гаалийн татварыг нь тэглэж байсан ч, бага орлоготой иргэд байртай болж чадаагүй юм. Харин баячуудыг дахин байржуулсан хөтөлбөр болсон гэх шүүмж өнгөрсөн хугацаанд дагаж ирсэн билээ. Түүнчлэн Н.Батбаяр сайдын дэмжлэгийг авсан АН-ын нөхдүүдийн барилгын компаниуд нь 40 мянган айлыг сууцжуулах үүрэг авангуутаа метр квадратын үнийг хөөрөгдсөн. Тодруулбал,  2005 онд метр квадрат нь 350-400 ам.доллар байсан байрны үнийг  650-800 ам.доллар болгон нэмэгдүүлж, 2009 он гэхэд метр квадратын үнэ 850 ам.доллараас хэтрэн хальж, 1000 ам.доллар луу өгсөж эхэлсэн дүр зураг харагддаг. Хэдийгээр Н.Батбаяр эрхэм  монголчуудаа юм юмтай болгохын төлөө энэ хөтөлбөрийг санаачиллаа гэж ярьж байсан удаатай ч, тийм үр дүнд хүрсэн эсэхэд хэн хүнгүй дүн тавьж болохоор байна. Ер нь бол тэр хөтөлбөрийн хэрэгжилт нь 2011 онд 80 хувьтай явж байсан. Бусад 20 хувь нь цаашид байгуулагдах эсэх нь тодорхойгүй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт шингэчихсэн үү гэдэг асуулт ч урган гарч л байв.

 

Тэгэхээр шинэчлэл ярьсан энэ том Засгийн газарт ийм л тэнгэр ярьсан, ажил нь гавьдаггүй нөхөр  сайдын албыг хашаад сууж байна. Ажил нь болохгүй байна гээд хэлэхээр “Тэнгэр заяат бидний үйлсийг тэнгэрээс харж байгаа, болохгүй байна гэж юугаа яриад байгаан” гээд загнаад байдаг ийм сайдаар яах ч билээ. Шинэчлэлийн Засгийн газрын тааруухан сайд нарын тухай үргэлжлүүлэн хүргэх болно.

 

Ноён Тоншуул

Сэтгэгдэл ( 56 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
No bayar(112.72.13.68) 2014 оны 12 сарын 26

Ene unheeriiin mederliin emlegt baih eostoi hun um bgamshd mash muu, zalitai , byalduuch, zavaarsan iim Hun dahij bitii turuusei Mongold ohiduudaa ch humuujulj chadahgui baij olon um dongosdog muu joom zailasai

0  |  0
лам(202.179.11.34) 2014 оны 10 сарын 30

..... Бүгд үнэн байна.Ард түмний нүд үнэнч шүү.Булхай булчингаараа гарах өдөр ирэх байлгүй дээ.Харж л байя.....ум ма ни бад ми хум...

0  |  0
лам(202.179.11.34) 2014 оны 10 сарын 30

..... Бүгд үнэн байна.Ард түмний нүд үнэнч шүү.Булхай булчингаараа гарах өдөр ирэх байлгүй дээ.Харж л байя.....ум ма ни бад ми хум...

0  |  0
ZOCHIN(202.179.7.6) 2014 оны 10 сарын 20

IH XURLIIN ERXEM GISHYYDEE TA BYXEN ! ALDAA GARGABAL ERGYYLEN TATDAG GANCH L XUULI CANAACHLACHIX!TEGEED L ULC ORON CHINI OOROO AUNDAA XOGJOOD EXELNE!! YYNIIG lL ARD TYMEN BID MASH IX XYCEJ BAINA!! TOLGOINOOCOO CHEBERLEGDEJ EXLEX UM BOL XOGJIL OOROO IRNE!

0  |  0
ZOCHIN(202.179.7.6) 2014 оны 10 сарын 20

ZALIT YHEG XUDALCH ARD TYMHII AMIDRAL CAIJIRCH BAINA!!GEJ ACAR ZORYYTEI ZYIL UARDAG XYN!!! UABCH CAIDAD TENCHEXGYI!!

0  |  0
Зочин(150.129.140.46) 2014 оны 09 сарын 21

Сайд нар дунд нэг ийм хvн байхад болно шдээ. Цэдэнбал даргын vед улс торийн товчоонд байсан лам хvн бол Моломжамц гуай байсан гэсэн. Хэцvv цагт байж болсон юм одоо ардчилалын vед юун нь болохгvй гэж.

0  |  0
asda(70.61.131.146) 2014 оны 09 сарын 19

Mongol turiin bug chutgur

0  |  0
зочин(202.179.20.231) 2014 оны 09 сарын 09

сэжгийн сэжгийн

0  |  0
зочин(202.179.20.231) 2014 оны 09 сарын 09

сэжгийн сэжгийн

0  |  0
qwer qwer (103.229.122.146) 2014 оны 09 сарын 08

qwer qwer qwer qwer qwe rqwer qwer

0  |  0
din don(202.126.89.171) 2014 оны 08 сарын 29

Дэв тэнгэр аятай дөвчигнөдөг энэ нэг юм долоон голтой есөн шидтэй биш бол буудахад амь нь гарах л байлгүй дэ.зальтай муу луйварчин бга юмда.

0  |  0
зочин(202.179.20.142) 2014 оны 08 сарын 26

энэ батбаяр гэдэг нөхөр нөгөө ардчилсан намын дарга энхбат ч билүү муухай хүйтэн гэмт хэрэгтэн царайтай улсууд,төрийн албанд тохирохгүй ээ, хүн чинь харьцаа харцаараа хүнийг татах ёстой бишүү, за царай дүүрч гэхэд хүнд сайхан хандлага төрүүлж сурах хэрэгтэй дээ

0  |  0
зочин(202.179.20.142) 2014 оны 08 сарын 26

энэ батбаяр гэдэг нөхөр нөгөө ардчилсан намын дарга энхбат ч билүү муухай хүйтэн гэмт хэрэгтэн царайтай улсууд,төрийн албанд тохирохгүй ээ, хүн чинь харьцаа харцаараа хүнийг татах ёстой бишүү, за царай дүүрч гэхэд хүнд сайхан хандлага төрүүлж сурах хэрэгтэй дээ

0  |  0
зочин(202.179.20.142) 2014 оны 08 сарын 26

энэ батбаяр гэдэг нөхөр нөгөө ардчилсан намын дарга энхбат ч билүү муухай хүйтэн гэмт хэрэгтэн царайтай улсууд,төрийн албанд тохирохгүй ээ, хүн чинь харьцаа харцаараа хүнийг татах ёстой бишүү, за царай дүүрч гэхэд хүнд сайхан хандлага төрүүлж сурах хэрэгтэй дээ

0  |  0
зочин(202.179.20.142) 2014 оны 08 сарын 26

энэ батбаяр гэдэг нөхөр нөгөө ардчилсан намын дарга энхбат ч билүү муухай хүйтэн хулгайч гэмт хэрэгтэн царайтай төрийн албанд тохирохгүй хүн чинь харьцаа харцаараа хүнийг татах ёстой бишүү

0  |  0
ЗОЧИН(103.26.193.11) 2014 оны 08 сарын 08

САНАЛ 100 % ШҮҮ

0  |  0
зүрх судас эрүүлжүүлнэ (202.179.20.176) 2014 оны 07 сарын 30

Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс шалтгаалах бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038

0  |  0
TULGAA(103.26.193.24) 2014 оны 07 сарын 12

Mongoliin uls tor ingej teneg mulguu amitadaar duureh gej unen EMEGNELTEI bn.Yandaa iim amitadaar uls ornoo udirduulaad mon ch tewcheertei ard tumen yumdaa

0  |  0
ЗОЧИН(103.26.193.3) 2014 оны 07 сарын 08

МАНАЙХАН БУРУУ ЗҮЙЛ ХИЙСЭН БОЛ ӨӨРСДӨӨ ЧИН ШУДРАГААР БУУДАГ СЭТГЭЛ ХЭЗЭЭ БАЙХГҮЙ СУУДЛААСАА ЗУУРААД ЧИЧРЭЭД БАЙДАГ НЬ ГАЙХАЛТАЙ

0  |  0
oyuns(208.54.38.243) 2014 оны 07 сарын 04

Ene hund uur alban tushaal belen huleej bgaa, yagaav nuguu mongolian dreamteamiin yurunhiilugchgedeg saihan alban tushaal bna. Said bish yurunhiilugch. Busad dreamteamiinhen mani huniig arai l guitsehgui yum aa

0  |  0
bid mongolchuud(103.10.22.150) 2014 оны 07 сарын 01

ene nohoriig zailuulaldaa Mongoliin tor ene met setgelgui zurehgui nohoduudeer dutahguiee!!!

0  |  0
Оюунболд(103.26.193.9) 2014 оны 06 сарын 27

Огцруулна гэдэг бол хариуцлагаас чөлөөлж байгаа хэлбэр. Буудна гэнэ бас л чөлөөлж байна. Чадна гээд суусан юм бол чадах хэрэгтэй.

0  |  0
(213.125.163.138) 2014 оны 06 сарын 21

Hahlllujae! I needed this-you”re my savior.

0  |  0
мэргэн буудагч(112.72.13.66) 2014 оны 06 сарын 20

энэ нөхөртэй ингэж зууралдаж байхаар буудчихаж болдоггүй юмуу. нэг л хүн үхнэ биз

0  |  0
Sanal(27.123.214.109) 2014 оны 06 сарын 09

Ardiin nam ALTAN gadsinhan 2 oos iluu Setgej ihiig hiihleer uursduusuu iluu ih ner hundtei bolchihno gd ataarhaad hj bga ajliig ni ungah gd bga yum u

0  |  0
Sanal(27.123.214.109) 2014 оны 06 сарын 09

Ardiin nam ALTAN gadsinhan 2 oos iluu Setgej ihiig hiihleer uursduusuu iluu ih ner hundtei bolchihno gd ataarhaad hj bga ajliig ni ungah gd bga yum u

0  |  0
irgen(118.244.255.11) 2014 оны 05 сарын 31

gui tegeed solichvol, daraagiin zasag garch ireed goe bolgoh yum uu? ehelsneer n ehluuleed duusaga, suuld am asuuhad amar shde, za ene 4 jild yu hiiv geed, tegehgui dundaasn tasdaad haychhaar uu hiij baisan chin buulagchlaa, geed multrana, nuguu shineer garch irsen n bas yu ch hiij amjihgui!

0  |  0
zochin(202.179.2.45) 2014 оны 05 сарын 30

энэ хүнийг газар буулгалгүй тэнгэр лүү яавуулчихвал яасийн

0  |  0
zochin(202.179.2.45) 2014 оны 05 сарын 30

Энэхүн түмэнтэй огцрох ялтай хүн.

0  |  0
1900-1973(103.26.194.7) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.3) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.1) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
zochin(202.170.69.194) 2014 оны 05 сарын 14

Ediin zasgiin said geed cagsuu ene teneg Batbayriig suudlaas ni avch hayaval taarna. Bayarhahaas tsaashgui amitan

0  |  0
songogch(103.9.90.135) 2014 оны 04 сарын 30

Batbayag zovhon ooroo yaj bayajihaa l boddog hun. Ogtsruulya

0  |  0
Шулга пизда vхэж далд ороосой(101.108.19.62) 2014 оны 04 сарын 29

Энэ пизда vхэж далд ордоггvй юм байх даа

0  |  0
зочин(103.26.194.5) 2014 оны 04 сарын 28

Ачааны хүндэд зүтгэсэн Батбаяр Улаан Ганхуяг гэсэн сайдуудаа арай явуулахгүй байлгүй дээ Тэднийг юу чхийсэнгүй худал ярилаа гээд л учир утгагүй загнаад зүхээд байхаар олон түмэн итгэж л таараа Тэгээд огцруулах дээр нь хүргэх арга заль яваад байна Түүнээс гадна Алтанхуягийг унагах сайн зам бол дээрх гурван сайд гэдэг нь эргэлзээгүй зүйл Хорлонтож шатрын нүүдлээр сайн зүйлийг хийхийн оронд буруу бусармаг зүйлд хүрэхээ боддог болсон ард даа монголчууд Хорлож л байвал болоо Өөрөө үр хүүхэд нь ч давхар хорлогдсон ч яахав гэж кайф авдаг болжээ Хорлонгийн бүгд найрамдах улс болжээ

0  |  0
zochin(77.196.118.162) 2014 оны 04 сарын 28

Hamgiin turuund solih 3 said bna battulga batbayr gansuh

0  |  0
Шоронд хий(58.97.5.4) 2014 оны 04 сарын 28

Энэ муу хогийн шулга, завхай Батбаярыг хурдан зайлуулаад цагдаагаар шалгуул, их юм гарна шvv

0  |  0
Шоронд хий(58.97.5.4) 2014 оны 04 сарын 28

Энэ муу хогийн шулга, завхай Батбаярыг хурдан зайлуулаад цагдаагаар шалгуул, их юм гарна шvv

0  |  0
Top