Өнөөдөр зуны эхэн сарын битүүний өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 29

Аргын тооллын 4 сарын 29, Ангараг гариг. Билгийн тооллын битүүн, гоё хүүхэн одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийж, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйл эхлэх, гаригийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.170.68.19) 2014 оны 04 сарын 29

Хавар илүү сартай гэж бодож байна. 5-р сарын 29-нд зуны сар эхэлнэ.

0  |  0
Top