Сэхдэггүй Сэлбэ голын сэтгэл өвтгөм төрх

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 29

Сэхээнд “орсон” Сэлбэ сэргэх нь хэмээн хоёр жилийн нүүрийг үзлээ. Цагтаа эргээ даван үерлэж, хүмүүсийн хөлд дарагддаг байсан энэ гол хог шороотой холилдон, нарийн судал татуулан урссаар олон жилийг элээж буй. Хур муутайхан жил амь тавихаа шахна. 2011 оны есдүгээр сараас уг голыг сэргээн урсацыг нь сайжруулж, орчныг нь тохижуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм.

Харин өнөөдөр аль хэдийн 2014 оны тал хагас өнгөрчихөөд байхад байдгаараа барайсаар л байна.

Сэлбийг сэргээх төсөл хоёр үе шаттай. Эхний ээлжинд Их тойруугийн гүүрнээс “Голден Вилл” хотхоны гүүр хүртэлх 350 метр газрыг тохижуулна. Харин дараагийн ээлж нь “Голден Вилл”-ийн гүүрнээс Арслантай гүүр хүртэл үргэлжлэх юм. Сэлбийг сэргээхдээ урсацыг нь сайжруулаад зогсохгүй далан гийн дагуу явган хүний зам тавьж, зүлэгжүүлэн гэрэл түүлэг хийж амралт, зу гаал гын бүс болгохоор төлөв лөсөн. Өөрөөр хэлбэл, Со лонгосын Сөүл хотын дундуур урсдаг Чонгэчон гол шиг сэргээн, тохижуулах учир тай. Төлөвлөгөө ёсоор эхний ээлжийн ажил өнгөрсөн оны долдугаар сард дуусаж, наадмын өмнөхөн Сэлбэ “сэрж”, нийслэлчүүдээ баярлуу лах учиртай байлаа. Гэтэл төлөвлөсөн хугацаандаа сэргэсэнгүй. Сэлбэ төлөвлөсөн хугацаандаа сэргээгүйн шалтгааныг манай сонин өнгөрсөн оны долдугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Батдэлгэрээс тодруулж байсан юм. Тэрбээр “Эхний ээлжинд 350 метр газрыг тохижуулах ёстойгоос дийлэнхийг нь хийлээ. Ажлын явц 90 гаруй хувьтай байгаа. Энэ жил хур бороо элбэг байна. Өнгөрөгч сарын 19- нд үер буусан. Цаг агаарын байдлаас шалтгаалаад бүтээн байгуулалтын ажил бага зэрэг удааширч байна. Гэхдээ төсөвлөсөн мөнгө дууссанаас бүтээн байгуулалтын ажил зогссон юм байхгүй. Бид хөрсний усны урсацыг ашиглан, ундаргыг сэргээж байна. Ажил урагштай явж байгаа. Ямартай ч ус багатай жил урсац тасалдахгүй. Хэзээ бүрэн дуусах нь одоогоор тодорхойгүй байна” гэж ярьж байв.  Үнийн хөөрөгдөл, долларын ханш өндөр болж буй өнөө цагт ажил хэр их удна тэр чинээгээр хөрөнгө мөнгөөр царцаж бүтээн байгуулалт лөөлэй болох нь. Уг нь уг төсөлд өнгөрсөн онд 297 сая төгрөг нэмж төсөвлөсөн байдаг.

Ард түмнээ хоёр ялгасан төсөл

Та хэрэв ажсан бол бүтээн байгуулалт АНУ-ын элчин сайдын яамны зүг зурайн үргэлжилэх боловч гэр хороолол буюу  хойшоо нэг ч гар хүрээгүй хэвээр байгаа. Ер нь манай хотын дарга Э.Бат-Үүлийн сүүлийн үеийн шийдвэрийг ажваас хотын төв гэж нэг өөр ойглголтыг гаргаж ирээд хотын төвийн боломжтой иргэддээ илүүтэй хандаад байгаа гэж болно. Хотын дарга нь зорчих автобусыг нь хүртэл хоёр хувааж бодлого явуулахаас гадна энэ дүр зураг Сэлбэ гол дээр сэнгэнэтэл үнэртэх нь мэдээж.

“Сэлбэ” төслийг уг нь гол дагуу 1.3 км газарт хэрэгжүүлэх учиртай. Гэтэл үүний 350 метр газрыг тохижуулахад хоёр жилийг зарцуулжээ. Гэхдээ ажил бүрэн дуусаагүй. Наадмын өмнө яг дуусах уу гэвэл дуусгах төлөвлөгөөтэй гэнэ. Уг нь энэ төсөл 2011- 2013 оны хооронд үргэлжлэх төлөвлөгөөтэй байсансан. Гэтэл 2013 он гарчихаад байхад эхний ээлжийн ажил бүрэн дуусаагүй байна. Үлдсэн 950 метр газрыг хэзээ тохижуулах нь шийдгүй. Хөрөнгө мөнгө нь төсөвт тусгагдаагүй байгаа юм чинь энэ ондоо багтах гүй нь ойлгомжтой. Уг нь 2011 онд л хоёрдугаар ээлжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаад байсан. Гэтэл өдийг хүртэл гүйцэтгэгч нь олдоог үй, хөрөнгө нь шийдэгдээгүй байна. Нийслэлийн төсвийн то дотголд дахин оруулах санал өгсөн гэж байгаа. Наанаа овоолсон шороо, цаанаа хөглөрөх хогтой Сэлбийн хөвөөнд залуу хос хүүхдийнхээ хамт нар лаж байна. Эндээс энэ го лыг тохи жуулж, урсацыг сайжруулах нь ямар хэрэгтэйг харж болно. Тэгээд ч дахин нэг гол ширгэж алга болохыг олон түмэн хүсэхгүй байгаа. Тиймээс нэгэнт эхлүүлсэн ажлаа хийсэн шиг хийж, төсөлд тусгагдсан ёсоор урсац сайжруулах ажлыг нэмэлтээр ч атугай заавал гүйцэтгэж, Сэлбээ сэхээх хэрэгтэй байна.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Elbegdorj(103.26.194.14) 2014 оны 04 сарын 29

Setgelgvi Mongolchuud mini yaandaa yaana!

0  |  0
svv batbold(188.64.247.13) 2014 оны 04 сарын 29

svv batbold svhbaatar dvvrgees garah gej ene gold tsai bulj hadag yndar .kamer zurag avalt geed uran saihniii kino hiihees naaguuur l yum bolgoj bsan . tosovoos ter ter bumaar ni ooroinhoo gar hold olgoj huvaaj idsen bodit gerch ene buyu . sv batboldiiig tsrrrlvvleh tsag boloogvi yu mongolchuudaaa

0  |  0
бодол(202.170.68.69) 2014 оны 04 сарын 29

хотын төвөөсөө эхлэх гэж байгаа бол зөв гэж бодож байна иргэдийн ухамсар дорой байгааг энд тавигдсан зургууд гэрчилж байна дарь эхийн хотын захын гэр хороолол дунд тавьсан засмал зам одоо очоод харахад хог шороонд дарагдаад засмал нь гарч ирэхгүй болчихсон байна шүү дээ аливаа зүйлд эхлэх цэг байдаг харин ард түмний маань ухамсарыг дээшлүүлэх хэрэгтэй байгаа юм

0  |  0
hog(202.170.68.130) 2014 оны 04 сарын 29

yadaj hogoo bitgii haya ldaa

0  |  0
setgel(124.158.109.14) 2014 оны 04 сарын 29

ХАЙРАН ГОЛ

0  |  0
Top