Эсрэг санал өгч, намдаа яллуулаад байгаа Р.Бурмаа гишүүний тухай 20 коммент

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 30

Залуу наснаасаа эхлэн Улс төрд орсон.  Ардчилсан намын анхдагчдын нэг. Сүүлийн үед намын эсрэг кноп дарсан гэж хариуцлага хүлээн намаасаа хөөгдөх дээрээ тулаад, яллуулаад байгаагаа хэвлэлүүдийн өмнө хоолой зангируулсан ярьсан. Ховорхон эмэгтэй гишүүдийн нэг Р.Бурмаагийн тухай 20 комментийг хүргэж байна.

   

1.25 жилийн амьдралаа улс төрд зориулчихаад хөөгдөх дээрээ туллаа гэж хоолой зангируулсан гомдомтгой Р.Бурмаа.

 

2. “Давхар дээл”-ний асуудалд цуцалтгүй зүтгэж, эрчүүдэд дээрэлхүүлсэн  эрэлхэг Р.Бурмаа.

 

3.13 гишүүний гомдлоор намынхаа Хяналтын хороонд шалгуулж,  хөөгдөх дээрэээ тулсан. “Ардчилсан” Р.Бурмаа

 

4.Монголын хуульд захирагдахгүй  газар зардаг  “Том”  хүүтэй баян Р.Бурмаа.

 

 5.  Намын эсрэг санал өгсөн гэж шүүмжилсэн.  АН-ын Улс төрийн бодлогын Хэлтсийн дарга Д.Анхбаярт хариуд нь “Тэр хүүг би хэлд, хөлд ороогүй байхад АН-ыг байгуулж явлаа” гэж сайхан хэлсэн. Том эгч Р.Бурмаа.

 

6. Тойрогт өрсөлдөж сонгогчдын санал цуглуулж биш, намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон.  Азтай хадагтай Р.Бурмаа.

 

7.Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн байхдаа  “Сонгогчдод мөнгө биш боловсрол хэрэгтэй” гэж анх дуугарч олны хайрыг татсан Улс төрч эмэгтэй Р.Бурмаа.

 

8. МАН-ын бага хурлын гишүүн төрсөн дүүгээ Дорнод аймгийн засаг дарга болгохын төлөө  намаа унагалаа гэж Ардчилсан намынханд айхтар загнуулсан. Дүү дээ хайртайдаа  “Гэм хийсэн” Р.Бурмаа.

 

9.УИХ-ын гишүүн бөгөөд Өргөдлийн байнгын хорооны дарга гэх эрхэм хоёр ажил эрхэлдэг. Өндөр албан тушаалтай Р.Бурмаа.

 

10. “Женко” Х.Баттулгыг   “Р.Бурмаа хөө суучих тийм ч амархан хөөгдөхгүй шүү” гэж жиргэн хоёулаа авахуулсан зургаа нийтэд дэлгэхэд хүргэсэн. Женкогийн найз Р.Бурмаа.

 

11. “Давхар дээл”-ийг тайлах болохоор матрын нулимас унагаад байна гэж намынхнаа загнасан. Амьтдын нулимсыг анддаггүй “айхтар” Р.Бурмаа.

 

12.  Санал өгөх товчлуурыг гишүүд намын дарамтаар дардаг. Парламент утгаа алдсан гэж үнэнийг өчиж, намынхныхаа нүүрийг улайлгасан. Аманцар Р.Бурмаа.

 

13. 1989 оноос одоогийн хотын дарга  Э.Бат-үүлтэй хамтран нууц бүлэг байгуулан, Ардчиллын төлөө ажилласан. Эртний эмэгтэй Р.Бурмаа.

 

14. Намын жагсаалтаар орж ирчихээд дүрэм зөрчиж, эсрэг санал өгсөн. Даварсан Р.Бурмаа.

 

15. Цэвэрхэн нэртэй сэмбэлзэж явдаг ч хууль бус бохир бизнесийг төрсөн дүү Р.Бадралдаа даатгасан. “Захиаргч” Бурмаа.

 

16. Нэг айлынхыг 200 саяар зардаг.  Хууль бус газрын наймааг нь цуцлуулж, богд уулын газрыг эргүүлэн авах гээд холбогдох байгууллагууд хандсан ч Яамын тушаал, хуулийн дүрмэнд ч захирагддаггүй Р.Бурмаа.

 

17.Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонин, сайтуудын эрхийг хязгаарлана. Хэвлэн нийтлэхийг хориглоно, гэж  хэлээд сэтгүүлчийн ажил үүрэг мэдэхгүй маанаг гэдгээ харуулсан “Мангар” Р.Бурмаа.

 

18. Эрчүүдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр  “Чингис хааны менежмэнтийн холбоо”-ны тэргүүн Д.Энхтайван үг хэлэхдээ Р.Бурмаа хөөрхөн сайхан хүүхэн байж, ийм бүдүүн тарган байхдаа яахав дээ турах хэрэгтэй ш дээ. Эмэгтэйчүүд эрүүл гоолиг сайхан байж, ухаантай саруул байна гэсэн. Олны өмнө тарганаараа  дуудуулсан. Ордоны бүдүүн мисс Р.Бурмаа.

 

19. Сонгогчдын боловсролын тухай ард түмэнд таалагдахаар сайн сайхныг ярьсаар гишүүн болсон. Хөнгөхөн арга мэхтэй, хашир Р.Бурмаа.

 

 

20. “Женко” Х.Баттулгаар өмөөрүүлж, Банкир Мэдрээд суудлаа алдах шахаад, намынхантайгаа тэмцэлдэж буй. “Тэмцэгч” Бурмаа.

Н.Ганаа

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsoomoo(193.175.73.206) 2014 оны 06 сарын 11

nuhruu yasiin

0  |  0
1900-1973(103.26.194.10) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.2) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
1900-1973(103.26.194.2) 2014 оны 05 сарын 23

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

0  |  0
зочин(103.11.194.166) 2014 оны 05 сарын 19

Гэртээ сууж ач, зээгээ харсан шигээ санаа амар суу даа.

0  |  0
бусдаас дээр(122.254.127.34) 2014 оны 05 сарын 19

Ямар ч гэсэн Их хуралд суугаа эмэгтэйчүүдээс илүү,зарим нэг шалчиганасан эрчүүдээс бүр илүү л гишүүн дээ. Зарчимтай байлаа л гэж АН хөөхгүй бол өөр шалтгаан байхгүй дээ?

0  |  0
bi(202.126.89.197) 2014 оны 05 сарын 01

yasiin

0  |  0
zochin (202.21.113.138) 2014 оны 05 сарын 01

yahav bdag l 76 iin 1 bnadag

0  |  0
kkk(202.55.182.28) 2014 оны 04 сарын 30

nohroo yasan gej bodoj bn

0  |  0
Top