Эрхэм спикер ээ! Эрх мэдэл чинь дэндэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 05

 

Жиргэлээ жиргэлээ гээд шоронд яаж хорих вэ дээ

Жинхэнэ ардчилал байгаа бол Ерөнхийлөгч минь анзаарч үзээч дээ....

 Жиргэсэн жиргээнээсээ болж энгийн иргэн баривчлагдсан хэрэг Сүхбаатар аймагт гарсан талаар бид мэдээлж байсан. Төр засгаас жиргээг хүртэл хатуу хянадгийн баталгаа энэ болох биз. Твиттер ашиглан улс төрөөр оролдогчдыг ийнхүү хашрааж байгаа нь олон нийтэд таалагдахгүй нь лавтай.

Танхай эмээгээр овоглуулдаг дээрх бүлгийн жиргээчид Засгийн газрын сайдуудтай цэц булаалдаж, өнөөгийн нийгэм улс төрийн амьдралд өөрийн гэсэн дуу хоолойгоо хүргэдэг билээ.  Өөрөөр хэлбэл энгийн иргэний амьдралыг ихэс дээдсүүдэд хүргэдэг дуу, гүүр болсон нь монголчуудыг ийнхүү татсан хэрэг.

Гэтэл өнөөдөр үзэл бодлоо илэрхийлэх өөрийн орон зайдаа нэгэн өгүүлбэр бичсэнийхээ төлөө баривчлагдсан хэрэг гарлаа. Үндсэн хуульд ч хүн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг салшгүй 18 эрхийн нэгээр заасан байдаг. Гэвч энэ заалт зөрчихийн дээдээр зөрчигдөж, албадан баривчлагдав.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын жиргээч Алдарыг /@aldar_51/ өнөөдөр гэрээс нь цагдаа нар баривчилжээ. Энэ талаар анх аав нь мэдэгдсэн бөгөөд авилгачин цагдаа нар гэсэн үгтэй жиргээнээс болж ийнхүү сумын цагдаа нар саатуулж, гар утас болон нөүтбүкийг нь хураажээ. Мөн түүнийг эхнэртэй нь ч яриулахгүй байгаа тухай мэдээлэл байгаа.

Ямартай ч эрхэм жиргээч Алдарын хэрэг дээр  өнөөдөр эрүү үүсгэх эсэх нь тодорхой болох аж. Тэрбээр энэ тухай Ерөнхийлөгчид мэдэгдэж тусламж хүсэн жиргэсэн байна билээ. Одоогоор жиргээчийг хорих болсон шалтгаан бүхий жиргээ нь ердөө л УИХ-ын дарга З.Энхболдод хандснаас улбаатай гэж үзэж байгаа. Иймд үнэхээр иргэн хүн  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй манай улсад улс төрийн явуулгаар шоронд аваачаад хорьчихдог болсон бол З.Энхболд даргын эрх мэдлийн хүрээ хэрээс хэтэрч байгаагийн шинж биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top