Г.Уянга болон бие даагчдын зөвлөлөөс Үндсэн хуулийг өөрчлөх санал гаргалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 05

Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэлцсэн "давхар дээл"-ийн хуульд гишүүд эсрэг буюу хуулийг унагах санал өгч хүслээ биелүүлсэн.  УИХ-ын гишүүн Г.Уянга,  Х.Болорчулуун  нар С.Ганбаатарын гишүүний хамт мэдээлэл хийлээ. Тэд ярилцаад үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал гаргажээ. Учир нь "давхар дээл"-ийг тайлах хуулийг Ерөнхийлөгч санаачилсан боловч 1999 оны Монгол Улсын  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын  гишүүн нь Улсын их хурлын гишүүн байж болно гээд тусгачихсан байдаг.

Уг хуулийг өөрчилсөн гишүүдийн нэг нь одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан юм.  Тэгэхээр давхар дээлийн хууль дэмжигдээд тайлахаар болсон байлаа гэхэд Үндсэн хуультай харшлах тул ийнхүү бүтцээр нь өөрчилж, үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж, төгс өөрчлөлт хийхээр бие даагчдын зөвлөл болон Г. Уянга гишүүн санал нэгджээ. 

Харин уг хуулийн хэрэгжих хугацааг УИХ-ын  хэлэлцүүлгийн явцад тодорхой болгоно гэв. Тэдний санаачилсан хуульд "УИХ-ын гишүүн Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон чиг үүрэгт үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй" гэжээ.  Хуулийн төслийн талаарх иргэдийн санал бодлыг өөрсдийн цахим хаягаар болон vip76.mn хаягаар хүлээн авах юм байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлэхдээ " 7,9 яамтай байхад ажил хийгээд болоод л байсан. Бялуу хувааж идэх гээд одоо болохоор хоёр салцгаасан. Давхар үүрэгтэй олон яам байна. Энэ нь төрийг хямраах, төрийн тогтолцооны гажуудал үүсгэх гол зүйл болж байгаа юм.  Манайд 10 яам байхад л болно ш дээ.  Яамдуудад мэргэжлийн туршлагатай, чадвартай хүмүүс нь сайд байх хэрэгтэй. Та бүхэн хэн нь жинхэнэ "давхар дээл" тайлахыг хүсч байна. Хэн нь хүсэхгүй байна гэдгийг сайн ажиглаарай" гэлээ.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.78.179) 2014 оны 06 сарын 20

You have the monopoly on useful ine”mration-arfnot monopolies illegal? ;)

0  |  0
Top