Төрийн өмчийн хороог орвонгоор нь өөрчлөхөөр шийдвэрлэлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 06

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ТӨХ-ны бүтцийн талаар ярилцжээ. Одоо хэл амны бай болохоос өөр ид шидгүй болсон энэ байгууллагыг нэг бол татан буулгах хэрэгтэй, эсвэл орвонгоор нь шинэчлэх ёстой гэдэг дээр ярилцсан аж.

Гэхдээ ажлын хэсэг нэн тэргүүнд тогтоолын төслийн нэрийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн гэнэ. Ийнхүү Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх гэж өөрчлөхөөр шийдсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь энэ саналыг дэмжсэнээр ТӨХ болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагын тогтолцоог шинэчлэх, бизнесийн зарчимд шилжүүлэх гэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан. Үүнийг ажлын хэсгийн ахлагч Д.Зоригтын тайлбарласнаар ТӨХ-ны статус харьяаллыг нь өөрчлөх юм байна. Тэрчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн заримыг нь хувьчилж, үлдсэн хэсгийг нь төр хувийн хэвшил хамтарч ашиглах тухай асуудал ажээ. Ажлын хэсгийнхний оруулж ирсэн энэ санал олонхийн дэмжлэг авсан.

Зарчмын зөрүүтэй саналуудаас хамгийн ихээр олны анхаарлыг татсан нь төсвийн урсгал зардлыг бууруулж, танах чиглэлийг Засгийн газарт өгөх тухай заалт байв. Энэ асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд төсвийн урсгал зардлыг танах хэмжээг тогтоож өгөх хэрэгтэй гэцгээж байсан. Гишүүдийн энэ саналд ажлын хэсгийн дарга "Төсөв оны эцэст 500 тэрбум төгрөгөөр тасрах тооцоотой байгаа юм байна. Тэгэхээр Засгийн газар асуудлаа өөрөө шийдэг" хэмээж байсан.

Оюутолгой, Тавантолгой, Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр болох тавдугаар цахилгаан станцын ажлын гацааг гаргаснаар эдийн засаг сэргэнэ гэж ажлын хэсгийнхэн тооцоолж буйгаа танилцуулсан. Энэ асуудлууд орж ирэхэд гишүүд дор бүрнээ үг хэлж байр сууриа илэрхийлж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(186.88.173.229) 2015 оны 07 сарын 28

It”s like you”re on a misoisn to save me time and money!

0  |  0
Top