Чингис бондоос авсан зээлийн мөнгө хэд дахин буурч иржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 06

Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригт болдог "Шинэчилж шийдье 222" уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Уг уулзалтаар үйлдвэржилтэд зарцуулах мөнгөний талаар ярилцсан юм. Чингис бондоос үлдсэн 400 орчим тэрбум төгрөг, Самурай бондын 400 тэрбум төгрөгийг зарлагдаагүй хадгалж байгаа аж.

Эдгээрийг үйлдвэр эрхлэхээр хүсэлтээ гаргасан төслүүдэд зээлийн журмаар өгөх юм. Одоогоор 888 төслийг хүлээн авч, судлах судалгааны ажлын хэсэг ажиллаж, төслүүдийг ангилж, мэдээллийн сан үүгэжээ. Ингээд эхний ээлжинд төсөлүүдийн санхүүжилтыг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор тогтжээ.

Ингэхдээ арилжааны банк төслийг таван ангилалаар судлан Хөгжлийн банкинд мэдэгдэж бондын хөрөнгөнөөс санхүүжилтыг татах юм байна. Мөн хоёр тэрбум төгрөг хүртлэх зээл хүссэн 579 төсөлд зориулан Чингис бондын хөрөнгөөс 100 тэрбумыг Жижиг дунд үйлдвэрлэлийн санд байршуулж олгохоор болсон гэдгийг Хөгжлийн банкны захирал хэллээ.

Харин төсөл санаачлагчдын зүгээс зээлийн хүсэлт төрийн байгууллагуудаар яваад, шат шатандаа танагдан, анх хүссэн хэмжээнээсээ хоёроос гурав дахин бага болон ирж байна гэх гомдол гарсан.

Тухайлбал, “Экспрессив” ХХК-ийн захирал Г.Майцэцэг “Манай компани л гэхэд анх Чингис бондын эх үүсвэрээс таван тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан. Гэтэл яаман дээр хоёр тэрбум болж буураад, арилжааны банкин дээр очоод 750 орчим сая төгрөг болж ирсэн. Арилжааны банкууд эрсдлээ үүрч байна гээд ингэж бууруулаад байна шүү дээ” гэлээ.

Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Тийм зүйл огт байх ёсгүй. Мөнгийг өгвөл өгсөн шиг өгөх ёстой. Дутуу алсан могой шиг байлгаж болохгүй. мөнгө өгнө гэж хэлчихээд амсуулаад л өнгөрөх юм бол авсандаа гай болж, өгсөндөө зовлон болно. Дахиж тийм асуудал гарвал шууд Засгийн газарт хандаарай. Бид арга хэмжээ авах боломжтой. Яагаад гэвэл эх үүсвэрийг нь бид гаргаж өгч байгаа” гэсэн юм.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.26.194.6) 2014 оны 05 сарын 06

dahij tosol awhgvi ymuu saidaa

0  |  0
(103.23.51.10) 2014 оны 05 сарын 06

unen shuu dee, manaih 2 terbum gej ogood yamnaas 800 saya bolj garch ireed odoo bankan deer ochood gatschihsan 3 sar bolj bnda

0  |  0
Top