МУГЖ Н.Төмөрхуяг: Сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар байртай болох гэж байна даа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 07

Монгол Улсын гавъяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртээд удаагүй байгаа дуучин Н.Төмөрхуяг хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байгаа билээ. Энэ сарын 19-нд МУСТА Д.Балдантай хамтран “Хорвоод ганцхан ээждээ” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. “Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг олны сэтгэлд хоногшсон сайхан бүтээлүүд эгшиглэх юм. Тоглолтын бүх орлого болон хамтран ажиллаж байгаа байгууллага, хамт олны тусламжтайгаар МУГЖ Н.Төмөрхуягийн орон байрны асуудлыг шийдвэрлэж, тоглолтын үеэр түүнд байрны түлхүүр гардуулах гэж байгаа аж. Ингээд МУГЖ Н.Төмөрхуягаас тоглолтын талаар тодрууллаа.


-Та 18 жилийн дараа “Хорвоод ганцхан ээждээ” гэсэн хүндэтгэлийн тоглолт хийх гэж байна. Ард түмний хүсэн хүлээсэн тоглолт болох нь?

-Сэтгэл үнэхээр сайхан байна. Тоглолтын бүх ажлыг СТА Д.Балдан зохион байгуулж байгаа. Тоглолтын нэр болох “Хорвоод ганцхан ээждээ” гэсэн сайхан уран бүтээлээ түүнтэй хамтарч дуулна. Миний хувьд сайхан амраад, тоглолтдоо бэлдэж байна. Сэргэлэн залуучуудын хүчээр сайхан тоглолтоо хийх гэж байгаа даа сэтгэл өндөр байгаа.

-“Хорвоод ганцхан ээждээ” гэсэн сайхан дууныхаа түүхээс хуучлаач?

-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Чинзориг Москвад оюутан байхдаа хийсэн дуу байгаа. Харин шүлгийг нь  С.Оюун эгч бичсэн. Энэ хоёр маань нэг нутгийнх. Булган аймгийн Могод сумын харъяат. Шүлгийг нь бичсэн СГЗ, хөгжмийн зохиолч С.Оюун эгч Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн өмнөөс ээжид нь зориулж бичсэн дуу байна. Анх,

"Хорвоод намар ирдгийг мартсан

Хонгор хүүгээ уучлаач ээж ээ" гэсэн мөр орж ирээд энэ дууг бичсэн гэсэн.

-Та эхээс хэдүүлээ вэ. Танай ээж сайхан дуулдаг хүн байсан гэсэн?

-Миний аав, ээж сайхан дуулж хуурддаг хүмүүс байсан. Ээж маань аймгийн Соёлын ордонд дуучин байсан хүн л дээ.

-Тоглолтын үеэр танд байрны түлхүүр гардуулна гэлээ. Одоо та Толгойтод амьдарсан хэвээр үү?

-Одоо Толгойтын арван буудалд ганцаараа амьдарч байгаа. Би гурван хүүтэй. Одоо бүгд тусдаа амьдарч байгаа.Тоглолтон дээрээ сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар байртай болох гэж байгаадаа баяртай байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.242.45.41) 2015 оны 04 сарын 03

Төмөрхуяг ахыг бага байхдаа манайд ирээд солгой гараараа гитар тоглоод дуулдаг байхын мэднэ. Манай аав ээж хоёр ажлаа тарж ирээд их дуулуулдаг байсан. Дорнод аймгийн 14-р байрны хоёр давхарт их олон дуулсан даа. Тэр үе өчигдөр л юм шиг л санагдаж байна шүү.

0  |  0
Оогий(202.179.11.134) 2014 оны 12 сарын 21

Сайн дуучин миний шүтэж, дууг нь сонсож явдаг дуучин 1980-аад оны залуучуудын шүтээн болсон дуучин, ялангуяа ”Амьдрал хайр дээр тогтдог” дууг сонсохоор залуу насандаа эргээд очсон юм шиг санагддаг. Амжилт,аз жаргал, эрүүл энхийг хүсье.

0  |  0
anu(96.54.112.235) 2014 оны 11 сарын 20

Mundag duuchin.minii shutej yavdag duuchin

0  |  0
aa(1.25.78.238) 2014 оны 11 сарын 03

vr hvvhedvvd n tenegvv etseg ehee achiig n hariulj medehgvi

0  |  0
эх хүн(112.72.11.114) 2014 оны 10 сарын 23

Балдан гэдэг хүү их буян хийлээ үр хүүхэд нь хардаггүй байхаа

0  |  0
(112.72.13.212) 2014 оны 09 сарын 06

ashguu dee neg ch gesen hunii zutgeliig zuv shudargaar unelj bgaad bayrtai bna bayrlalaa

0  |  0
Top