Ж.Батзандан: Би Х.Тэмүүжин сайдыг явуулах бодолгүй байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 08

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа. Дөнгөж сая үдээс хойших чуулган эхэллээ.  Чуулган хаалттай хуралдаж байгаа учир чуулганы үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга. Харин Ж.Энхбаяр гишүүн хэлэхдээ " Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг ийм хурдан хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Уг асуудлаас болж АН-ынхан хагаралдаж, үл ойлголцож байна. Тэд нэг байр суурьт хүрч чадахгүй байна. Ярилцах, зарим асуудалтай танилцахад хугацаа хэрэгтэй" гэлээ. Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал хуульзүйн байнгын хороонд яригдаж, санал хураахад Ж.Батзандан гишүүн огцруулах нь зүйтэй гэдэг санал өгч байсан. Гэтэл өнөөдөр түүний бодол өөрчлөгджээ.  Ж.Батзандан гишүүн хэлэхдээ "Би Хууль зүйн сайдыг явуулах бодолгүй байна. Гэхдээ эцсийн шийдвэрээ гаргаагүй л дээ.  Учир нь энэ хэрэгтэй холбоотой судлах зүйл их байна. Залуу хүнийг алдахад нь түлхэж болохгүй байх гэж бодож байгаа. Мөн эхлээд хууль зүйн байгууллагудтай холбоотой асуудлаа шийдчихээд дараа нь сайдын талаар ярих хэрэгтэй" гэлээ.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top