Шуурхай мэдээ:”Барс 2” захад гал гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 10

Нийслэлийнхний хүнсний ногоо, өргөн хэрэглээний барааны гол зах болсон "Барс-2" захад гал гарчээ. Дуудлагын мөрөөр Гал унтраах 10,11 дүгээр ангийнхан ажиллаж байгаа бөгөөд тус захын хойд хэсгийг бүрэн хамраад байгаа талаар иргэд мэдээлэв. Хэргийн газар ажиллаж байгаа гал сөнөөгчдийн ахлагчаас галын талаар тодруулахад "Гал түймрийн дуудлага өглөө ирсэн. Бид боломжийн хэрээр ажиллаж байна. Чухам юунаас болж гал гарсныг мэдэхгүй" гэв. Иргэд тус зах цахилганы аюулгүй байдлаа хангадаггүй, удаа дараа мэргэжлийн хяналтын газраас шаардах хуудас ирж байсан гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top