Өглөөний сурвалжлага: 37200 төгрөгийн цэвэр ашигтай “гэрэлт хог”

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 15

 “Гэрэлт зул” зул өргөх ёслол нь 2014 оны 5 дугаар сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 7 дах удаагаа “Сэтгэлийн амирлал” сан Тайланд улсын “Даммакаяа сан”-тай хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан.

Бурхан багшийн Мэндэлсэн, Гэгээрсэн, Нирваан дүрийг үзүүлсэн Их Дүйчэн өдрийг энэ жил НҮБ-ын олон улсын он тооллоор болох бөгөөд тус ёслол нь ганцхан Монгол улсад төдийгүй Тайланд, Америк, Англи, Тайван, Япон зэрэг олон улс оронд зохион байгууллагддаг байна. 

Нийгмийн сайн сайхны төлөө зохиогддог уг арга хэмжээ нь гэрэлт зул өргөсөн хүн бүрт аз жаргал, сэтгэлийн амар амгалан авчирдаг тул хамтдаа бясалгал хийж, хүслээ шивнэцгээе хэмээн олон мянган хүнийг нэг дор цуглуулж чаджээ. Ийнхүү дээрх буяны байгууллага урд хөршөөс 600 төгрөгний ханштай орж ирдэг зулыг 13000 мянган төгрөгний такстайгаар худалдаалж 12400 төгрөгний цэвэр ашиг халаасласан байна. Үгээр ч зогсохгүй нийслэлийн гудамаар гэрэлт зул нэртэй “галт хог” хөглөрч олон ч хүмүүсийг түгшүүрт автуулсан. Дээрх хамгийн ашигтай бизнесийг “Онцгой байдлын ерөнхий газрын судалгаа шинжилгээний лаборатори”-иос гэрэлт зулыг галын аюулгүй хэмээн тогтоосон ч таны харж буй зул модны мөчирт орооцолдон шатаж байгаа.  Манай онцгойгийнхон буюу биднийг аюулаас сахин хамгаалах байгууллага баталгаа гаргаж өгсөн байх юм. Тэдний үзэж буйгаар бол гэрэлт зул нь энгийн цааснаас хэд дахин нимгэн цаас (урагдах аюултай тул болгоомжтой байх хэрэгтэй), цаасаа тогтоож барих хулс мод, зулын тосон гол, зулыг бэхлэх нимгэн уян төмөр. Энэ бүгд материал нь байгалийн гаралтай бөгөөд уян төмөр нь байгальд удаан шингэдэгт тооцогдоно гэж байгаа ч бодит байдал дээр Богд ууланд очиж иодны мөчирт орооцолдоод он удаан жил байдаг нь маргашгүй үнэн.

Манай улсад буяны, төрийн бус гэсэн нэр дор татваргүйгээр ашиг олдог 700 гаруй байгууллага байдаг. ТББ нь нийгмийн хөгжил, хүүхдийн сайн сайхны төлөө хэмээн ашиг олдог бол, буяных нь монголчуудын мухар сүсэгт дөрөөлөн зах зээлд баймааргүй олон дахин цэвэр ашгийг халаасладаг нэг жишээ бол энэ юм. Тэд нэг хүнээс 13000 төгрөг авсан хирнээ дөрвөн хүний дунд нэг гэрэлт зул өргүүлж 37200 төгрөгний буюу 63 дахин их ашиг олжээ. Амташсан хэрээ 13 дашдагийн үлгэрээр долоо дахь жилдээ ийм үйл ажиллагаа явуулж байгаа дээрх байгууллага харийн шашныг монголд дэлгэрүүлэхийн хажуугаар Цэнгэлдэх хүрээлэнгийн ойр хавьд байдаг Рапид харш гэх мэт хорооллын оршин суугчдыг айдаст автуулж, хогонд хөглөрүүлээд байна. 


Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hm(103.26.194.5) 2014 оны 05 сарын 15

Ochij hiisgeed bgaanuud ni l haramsaltai yum

0  |  0
agii(182.160.34.163) 2014 оны 05 сарын 15

hezee manai mongol engdeg bsan vum hujaa naral engdeg shig sanagdaad baihiin ene ugaasaa bizznes boltsiim ban lee ger orondoo burkhan takhiliinkhaa umnu zulaa urguud morgoj zalbirval shinken husel chin bieleh bailgvi mongolchuud mini

0  |  0
zochi(31.15.42.18) 2014 оны 05 сарын 15

Ene uil ajillagaag zohion baiguulj bui gazraar ni tseverluulj boldogguimu ashigaa olson yum chin hogoo tseverleh heregteish de

0  |  0
nnn(203.194.117.49) 2014 оны 05 сарын 15

baigal orchnoo boxirduulaad malnuud

0  |  0
nnn(203.194.117.49) 2014 оны 05 сарын 15

baigal orchnoo boxirduulaad malnuud

0  |  0
mc(203.194.117.49) 2014 оны 05 сарын 15

shal hudalaa business hiicheh ym bna l daa ternii orond ter gerelt zul avah munguuruu yadarsan hvnd talh avaad ugvul hicneen buyn boloh boldoo

0  |  0
irgen(202.126.91.159) 2014 оны 05 сарын 15

ger orondoo burkhan takhiliinkhaa umnu zulaa urguud, doloon burkhandaa tsainiikhaa deejiig urguud bval boliish dee

0  |  0
duraakuud(112.72.13.121) 2014 оны 05 сарын 15

deer yed sonirhood ochson laalar ter zul ni ch oldoogyi sh dee nooivsh

0  |  0
sunderee(103.26.194.18) 2014 оны 05 сарын 15

Ezen chingis haan maan omno zugt tangad uls bgaag ogloo bur nadad sanuulj bai.hezee ch tangad huniig orshooj bolohgui gj zahisn ymsn.getel bid tangadaa shuteed tologoi dree zalaad haashaa yaaad bnaa.bid tuvded ochood mongol heleer surgaal nom hairalval tuvdiin ard tumen uul us huleej aah bolov uu.en chin bidnii erch huchiig darah gesen manjiin bodlogo n shashin bolchood bnshdee mongolchuudaa.burhanii torson odor ch geh shig...ter burhan n hezee tortsiin,henees gartsiin.minii mongoliin ard tumeen zon sovindoo itgej ovog deedesee l shutvel yasiin be.shuteed bgaa tuvd uls chin odoo yamar bgaag neg bodoltsooroi...bid chin tengertei hiimortoi ard tumen shuu

0  |  0
мөнх(103.26.194.6) 2014 оны 05 сарын 15

Өөрсөдөөр нь хогийг нь цэвэрлүүлэе.

0  |  0
shuvuu(202.126.89.251) 2014 оны 05 сарын 15

iim hachin yum hiilgehee bolichee dee hogoo tseverlej chadahgui bj hot buzarlaad za tegeed ayagui bol neg tom bossiin biznes biz boss guai mungu oloj chadaj bgaan bol olson munguniihuu bagahan hesegiig hogoo tseverlehed zartsuulaj suraachee

0  |  0
vxer mongolchuud(203.169.50.198) 2014 оны 05 сарын 15

vxsen atsni chin gerelt zul ymr teneg xvmvvsewdee neeree

0  |  0
Чимка(49.0.159.8) 2014 оны 05 сарын 15

Гэрэлт зул өргөхийг энд тэнд хориглоод байхад эд нар яагаад хөөргөсөн хэвээрээ байгаа юм. Зүгээр зулаа өргөдөг юм байгаа биз. Юун гэрэлт зул...

0  |  0
Zochin(202.21.106.106) 2014 оны 05 сарын 15

Amarbaysgalant hiidiin 1 lam helj bsan ug sanaanaas erduu gardaggui yum. Humuus gerelt zul urguud yavahaar ter hundii ter chigeeree hog boldog gesen. Ter zul n haanah ed yum buu med. baigalid shingehgui duuren hog bolj ulddeg gesen

0  |  0
Zuv(27.123.214.109) 2014 оны 05 сарын 15

Ene heden balai novshnuudiig tatvariin baiguullagaar shalguulah heregtei. TBB neriin door baahan ashig hiij bgaa

0  |  0
joy(124.158.112.5) 2014 оны 05 сарын 15

alivaa zuiliig zohion baiguulj bas uildej bolno gehdee busdiin erh ashiggiig buu hondoosei naad uil ajillagaa chin jild 2 udaa boldog Rapid harsh horoolold amidardag humuus boon strest ordog doo yadaj zohion baiguulj bui humuus margaash ni ireed tseverlechih heregtei l dee, tsonhooroo suu orgodog humuus gadaa tavisan mashinii deer asgaj hunii haral idej bg tuhai oron suuts buriin bas neg stres bolson yag tuuntei ijil ayayayay,,,,,, ooroo oorsdoo dor burnee l zov baih heregeti, ene zuliig asaalaa geed Mongol deerdej ba uu, zugeer l amiddaa biye biyenee hairla ur huuhduuddee zov ulger duurailal uzuul ok

0  |  0
Top