“Ил тод худалдан авалт” нээлттэй өдөрлөг боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 06

 

Чингисийн талбайг өнөөдөр цагаан асаруудаар дүүрсэн байлаа. Энэ үйл явдал сэтгүүлч хүний нүдэнд зүгээр хажуугаар гараад явна гэдэг .... нэг л бишээ. Юу болж байгаа талаар сонирхвол. Монгол улсын засгийн газраас “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн хуалгдан авах ажиллагааны албадтай хамтран төрийн худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэтд ил тод сурталчилан таниулах зорилгоо болгож “Ил тод худалдан авалт” нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохиож байна. Өдөрлөгт 100 гаруй бараа нийлүүлэгч, ажи ахуй нэгж, албан байгууллагууд оролцож байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд манай улсын хэмжээнд 73 мянга гаруй аж ахуй, нэгжээс 13 мянга гаруй нь Худалдан авах ажиллагаанд ороцсон байна. Үүнээс 487 аж ахуй, нэгж компани Худалдан авах ажиллагааны цахим системд бүртгүүлсэн байна. Уг ажиллагаанд цахим тендщрийн сургалтанд 1400 гаруй аж ахуй нэгжүүдийг хамруулсан юм. Мөн ил тод байдлыг хангах чиглэлээр өнгөрсөн онд Засгийн газрын худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэн 187 удаагийн сургалтад 7540 гаруй хүн оролцсон байна. 

Иргэд болон аж ахуй нэгжүүдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, тендер шалгаруулалтанд хүндрэл, чирэгдэлгүй оролцох боломжийг нэмэгдүүлэх, мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах зорилгоор нэг цэгийн үйлчилгээг нээн ажилуулж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд 28966 иргэн аж ахуй нэгж нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн. Мөн 45 удаагийн сургалтанд мянга гаруй иргэн, ажи ахуйн төлөөлөл оролцжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top