“ДАШТ-д оролцож буй Монголын багийн дасгалжуулагч” Д.Баттулгын коммент

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 18

НИТХ-ын 18 төлөөлөгчөө хөл бөмбөгийн ДАШТ үзүүлэх гэж байгаа ч хуралд оролцуулна гэдэг томилгоо хийн төсөв гаргаж, тамга дарсан хэрэгтэн болоод буй Д.Баттулга өмнө нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан. Энэ удаа харин том алдаа хийлээ. Үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрч миний буруу гэж байгаа юм. Гэсэн хэдий ч төлөөлөгчид хөлбөмбөг үзэхээр Бразил улсыг аль хэдийн зорьсон байна. Тэд улсын мөнгөөр явчихсан. Харин тэднийг ирэхээр нь тухйан  зардлыг өөрсдөөр төлүүлнэ гэж байгаа нь биеллээ олох эсэх нь эргэлзээтэй. Ингээд энэ удаагийнхаа коммент булангаар, Эдийн засгийн хямралтай үед иргэдийн бухимдлыг төрүүлээд буй ноцтой асуудлыг шийдсэн буруутан Д.Баттулгын 15 комментыг хүргэж байна.


1.ОХУ-ын Санктпетрбург хотын инженер эдийн засгийн дээд сургуулийн эрчим хүчний факультетийг дүүргэсэн. Эрчим хүчний инженер эдийн засагч мэргэжилтэй Б.Баттулга.

 

2. Түлш эрчим хүчний яаманд ахлах мэргэжилтэн, Дарханы дулааны цахилгаан станцад ажиллаж байгаад дарханы нэр авсан.  Дарханы  Д.Баттулга.

 

3.1990 онд Улсын  Бага хурлын гишүүнээр сонгогдон Ардчилсан холбооны Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж  байсан. Улс төрч Д.Баттулга.  

 

4.Казино нэр авсанаасаа хойш  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад гэнэтхэн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болсон дэвшигч Д.Баттулга.

 

5.Эр хүн туг ч тахина тугалч хариулна гэгчээр шоронд ч орж, дарга ч хийж яваа “эр хүн” Д.Баттулга

 

6. УИХ-ын гишүүн байхдаа казиногийн тухай хуулийг их хуралд өргөн барьж буруудаад аавын хаалга татсан. Алдаатай алхсан  Д.Баттулга.

 

7. “Соорий би буруу сонсчээ. Соорий энэ асуудлыг дараагийн хуралдаанаар оруулъя” гэх зэргээр хурлаар хэлэлцэж буй хэрүүл маргаантай асуудлыг аятайхан өнгөрүүлчихдэг сэргэлэн Д.Баттулга.

 

8. Саппорогийн ар талаар байдаг, биеэ үнэлэгчдийг  дэмждэг  зочид буудлын тухай ярьж байхад “Өө, янханууд тийшээ очсон юм уу?” гэж  асуусан “Ягааны” гудамжийг мэддэггүй дарга Д.Баттулга.

 

9. Ерөнхийлөгч нэг л өдөр дуудаад тамгын газрын дарга болгож байсан бол энэ суудлаас шилжиж 100 хувийн саналаар  НИТХ-ын дарга болсон. Ногоон гэрэлтэй Д.Баттулга.

 

10. Хорихын хаалга татаж, улс төрийн намуудын золиос болсоноосоо хойш нэр хүндтэй албуудад, дээгүүр эрэмбэлэгдэн гялалзаж яваа дайчин Д.Баттулга.

11. 30 нас ч хүрээгүй залуу байхдаа Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж той хамтран зүтгэж  ардчиллын төлөө 20 жил дуугарч яваа Ерөнхийлөгчийн хамтрагч Д.Баттулга.

 

12.  НИТХ-ын тэргүүлэгчдээ хөл бөмбөг үзүүлэхийн тулд төсвийн мөнгөнөөөс хэнэгч үгүй хурал гэсэн хуурамч нэртэй  томилгоо хийсэн татварын мөнгө тараан цацагч  Д.Баттулга.

 

13.Тансаг хэрэглээ зугаа цэнгэлдээ зориулан төрийн мөнгөнөөс хумсалж сурсан зангаа тавилгүй алдаа хийсэн нь хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр ийн баригдсан байх магадлалтай бохир дарга Д.Баттулга.

 

14. Хүнд тусархуу худлаа за гэж хэлдэггүй, үнэнч гэж бусдаасс магтаал сонсдог. Сайн анд Д.Баттулга.

 

15.Хөлбөмбөгийн ДАШТ-үзэхээр Бразилыг зорьсон дарга нарынхаа араас харуусан хоцорч миний буруу гэж хэвлэлийн өмнө мэлзсэн. Буруутан Д.Баттулга.

Н.Эрхэс

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yyu. ve(103.229.122.181) 2014 оны 09 сарын 18

TTeneg lalar zarimiine hazaad tavichijee mungu uguud hasuulj dee

0  |  0
зочин(202.179.23.215) 2014 оны 08 сарын 27

Эдийн засаг хэцүү, хэмнэнэ гэж байхад, энэ малын хийсэн ажлыг хардаа, ийм л увайгүй, сэтгэлгүй малнууд Нийслэлийн удирдлагад байхаар ард түмэн яах уу,

0  |  0
Zochin(180.149.78.20) 2014 оны 08 сарын 04

Umhii nowshiig tsaazaar avah heregtei shdee

0  |  0
Төр(112.72.13.88) 2014 оны 07 сарын 07

Монгол төр Нанхиад хүнээр дүүрээд монгол биш төр болжээ. Нөгөө монгол төрийн хар хайрцаг энээ тэрээ нь хаачсан юм бэ? Төр барилцах монгол хүн үгүй болжээ .Та минь!

0  |  0
IRGEN (85.119.90.13) 2014 оны 07 сарын 02

MANAI TOR ENE IIM VILDELIIG YAH BOL ,ARD TVMENIIL MONGO TEGEED HEEL HAHUUL IL TOD BNA SHYY,SAIHAN MONGOL ULS YUM AA,

0  |  0
kkk(202.179.20.197) 2014 оны 06 сарын 19

hudalaa l za bgui yu bieluulehgui bol zA hereggui chadahgui gsn ni deer bdg.uvaigui bolson hundee

0  |  0
kkk(202.179.20.197) 2014 оны 06 сарын 19

arhi huuhen 2-oos uur hiisen buteesen maruuhan odo bol byr yadaj gai bolood ulsin mungu garihaa salaagaar ursgaad minii aldaa geel unguruu yag tulj haragdaaaaraaaiaaaaaa

0  |  0
Zochin(182.160.7.237) 2014 оны 06 сарын 19

Omhii hyatdiig . sanaataigaar ulsin mongiig urelgen zarsan tul ajlaas ni husaj halzan tolgoig ni hagalah siitgel onosugai.

0  |  0
luiwarchin(124.158.112.16) 2014 оны 06 сарын 19

ene halzang uls turch gehed hetsuu tugeeh suljeend darga gehed hetsuu l yum bsan doo

0  |  0
usgui(202.126.89.251) 2014 оны 06 сарын 18

ene halzan sain duraaraa ogtsroh zorig bhgui dee

0  |  0
Би(202.179.20.164) 2014 оны 06 сарын 18

Энэ мэт хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө хоосон уучлалт хэлээд зогсож байгаа нь зохисгүй байна.

0  |  0
irgen(85.119.90.13) 2014 оны 06 сарын 18

Tor ulsaa shulsan huulia hyndeldegyi heterhii bna shyy .Arai dendyy bna .SHuud heel hahuuliin hereg bna shyy dee ,shorond ni hii yyniig l heel hahuul gedeg shyy dee .

0  |  0
Araichde(103.26.193.20) 2014 оны 06 сарын 18

Bas neg yum helehed shorond orson Humuus er n eh taniltai bolood ar taliig bat daadag shuuh tsagdaa reketchidtei holbootoi bolchdog yum bishuu. Minii neg tanil l lav neg tiim hund hulhiduulaad dampuuraad bgaashde. Nuguuh n bayjaad humuusiig hulhidaad bur surtsan. Shuuh deed ch yachich chadahgui Tom gar gesen

0  |  0
Araichde(103.26.193.12) 2014 оны 06 сарын 18

Yavuulchihaad aldaa garaglaa geed ineegeed l tv eer garaad bsn Teneg. Erheer n zardliig n uursnuu ur n tuluulvel yasiin

0  |  0
Мэдээ(112.72.13.31) 2014 оны 06 сарын 18

Дэлхийн аваргын тэмцээнд Монголоо төлөөлөн оролцож байгаа НИХТ-ын шигшээ баг одоогоор Бразилийн гудамжны халтар бацаануудын багт 50 : 0-ээр, наранд шарлагын газрын бэлэн хүүхнүүдийн багт 49 : 0-ээр хожигдоод байгаа ч албан бус дүнгээр 33 дугаар байранд явж байна. Учир нь манайхаас өөр төсвийн мөнгөөр хүүдэгнэж, баг байгуулж очдог балай улс орчлонд байдаггүй юм байна.

0  |  0
Mongol eej(87.174.228.161) 2014 оны 06 сарын 18

Garchig ni ih goyo.

0  |  0
Top