Нийтийн тээвэр уртасгасан цагаар ажиллана

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 19

Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Play time-2014” амьд хөгжмийн наадмыг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулж буй. Арван гурав дахь жилдээ болж буй энэхүү наадамд ОХУ, Япон зэрэг орны хамтлаг дуучид оролцохоос гадна наадмыг үзэх үзэгчдэд зориулан нийтийн тээврийн хэрэгслүүд уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Дүнжингарав худалдааны төвөөс Гачуурт тосгон чиглэлд “ЭМСИД” болон “Мяралзаа” компаниудын 7 автобус иргэдэд үйлчилдэг. Жирийн амралтын өдрүүд 45.5 рейс хийдэг бол энэ өдрүүдэд тус автобусууд 49.5 рейс хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top