“Номин холдинг”-ийн захирал Ш.Баярсайхан дархан цаазат газар “Их тэнгэр”-ийг авахаар улайрч байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 19

Нэлээд хэдэн жилийн өмнө "Байгалийн үзэсгэлэнт их тэнгэрийн аманд байр түрээслүүлнэ" гэсэн гарчигтай зар нэгэн өдөр тутмын сонинд нийтлэгдсэн нь дуулиан тарьж байлаа. Учир нь заранд бичсэнээр "Их тэнгэрийн аманд 244 метр квадрат зургаан өрөө, 128 метр квадрат гурван өрөө, 36 метр квадрат нэг өрөө байрыг гадаад болон дотоодын иргэдэд түрээслүүлнэ. "Их тэнгэр" цогцолборт үзэсгэлэнт байгаль дунд Ерөнхийлөгчтэй зэрэгцэн амьдрах боломжийг санал болгож байна" гэж онцолж, холбоо барих утсаа бичсэн байсан юм. Үүнийг уншсан "хүмүүс янз бүрээр санал шүүмжлэлээ хэлж байсан. "Их тэнгэр" цогцолбор Дархан цаазтай газар биш хэн нэгний бизнесийн газар болсон хэрэг үү, "Ерөнхийлөгчтэй хэн дуртай нь зэрэгцэн амьдарч болдог юм уу", "Монголын төр ийм хямдхан хэрэг үү" гээд л. Саяхан Тагнуулын Ерөнхий газраас мэдээлэл хийж, Төрийн нууцын талаар ярихдаа орчин үед өдөр тутмын сонинг судлаад тухай улсын төрийн маш чухал нууцуудыг мэдэж болдог болсон. Энэ бол маш аюултай, тухайн улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хэмээн ярьж байлаа. Үнэндээ ч хэн дуртай нь Ерөнхийлөгчтэй зэрэгцэн амьдарч болно гэж үү. Хэрэв муугаар бодвол Төрийн тэргүүнд муу зүйл санасан хүн тэрхүү байрыг түрээслэхэд л хангалттай биш гэж үү...


Мэдээж үүний цаана хэн нэгэн эрх мэдэлтэй эрхэм ойлгомжтой байсан. Тэгвэл тэрхүү эрхэм өөрөө гарч ирэх нь тэр. Энэ жил Төрийн өмчийн хорооны хуралдаанаар “Их Тэнгэр” цогцолборын 24 дүгээр байрыг “Номин холдинг” ХХК-д түрээслүүлж байсныг төрийн өмчид буцааж авахаар болсон. Уг байр Монгол Улсад төрийн болон албан ёсны айлчлал хийж буй гадаад орны төр, засгийн тэргүүн, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгч, төрийн тусгай хамгаалалтад байдаг иргэн, албан тушаалтныг байрлуулдаг байсан онцгой объект юм.


Гэтэл захирал Ш.Баярсайхан уг байрыг 18 жилээр түрээслэхээр авсан бөгөөд дахин давхар түрээслүүлж, гадаад дотоодын хамгаагүй мөнгөтэй л хүнд нь өгдөг байж.

 

Тухайлбал "Номин холдинг" компани "Их тэнгэр"цогцолборын баруун хязгаарыг тасдан авч түүнийгээ “Номин тэнгэр” нэрлэжээ. Тус компанийн мэдэлд байгаа энэ аманд гурван давхар шар байшин бий. Энэ байшинд мөн л сайд, дарга нар амьдарч байсан гэдэг. Дотроо усан бассейн, фитнес өрөө, кино танхим, билльярд, хүүхдийн тоглоомын газар, албаны уулзалт, хурал хийхэд тохиромжтой заалтай. Байр түрээслэгчид эдгээрийг үнэгүй ашиглах эрхтэй. Байрны сарын түрээс нэг метр квадрат нь 2500 ам.доллар...Энд даж цааш үзнэ

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hulan (103.26.193.13) 2014 оны 07 сарын 22

bayrsaihan guai ta icheechee yasan ih shunal ve

0  |  0
segsger(81.164.27.56) 2014 оны 07 сарын 22

Nomingiihonii zarim negen business uil ajillagaag uguisgehguiee. Gehdee IH tenger bol TURIIN umchid baih ni tumentee zuv, managemetiig ni ZASGIIN gazraas udirdaj hyanah ni myangantaa zuv. umnuh zasgiin gazriin aldaag zasah gej ene zasgiin gazar neree barj bn doo zarim neg iimerhuu asuudal deer....

0  |  0
Mongol igen(202.70.44.116) 2014 оны 07 сарын 21

ulsiin ikh delguur erdenet khivs geed turin umchid baisanaj akhuin ali asigtai negjiin bair baishing bugdiig ni ene khemjeelshgui shunaltai buleg aav eej khuukhduud niilee avsan, ikh tengeriin 24 ailiin bairiig 1 metr 2 iig ni 3300 tugruguur turuus tureesleed tsakhilgaan, dulaan, tsever bokhir usaa tulukhgigeer tsaash ni 1 metr 2 iig ni 32000 myagan tugruguur tureesluuldeg gekheer er ni im biznes irgen bolgond oldokhgui biz dee. ba deer ni turiin khamgaalaltiin bused duraraa avirladag, 24 ailiin negiig ni dood tal ni sard 6000 amerik dollaraar tureesledeg khun ingetlee ukhen khatan zutgekh ni argagui biz gol ni ulsin ikh delguur shig gazartai ni avakh gej baisan sanaandaa l sharaj ukhekh gej baikh shig

0  |  0
үнэн үг(203.91.119.100) 2014 оны 07 сарын 21

Үнэн үг хэлж буй хүнд хүн бүр дургуй гэж яасан үнэн үг вэ? Баярсайхангуай үнэнийг л хэлж байна. Төр тэр дундаа энэ засгийн газар, ерөнхийлөгч хувийн хэвшлийг АТГ-аар дамжуулан Авилгалтай тэмцэх нэрийн дор маш их хэлмэгдүүлж дарамталж байна. Монголын маш олон хувийн аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд АТГ-гараа дүрж байна. Тэд яагаад хувийн хэвшлийг сонирхох болов, учир нь тэд мөнгө, ашиг сонирхол харж байна. АТГ-д авилгал бууруулах ямар ч сонирхол алга, тэдний хувьд авилгал нэрийн дор хувийн хэвшлийг дарамталж мөнгө л олох сонирхол байна. Энэ бүхнийг өнөөгийн ерөнхийлөгч засаг хийсэн шүү дээ. Хүмүүс их сохор байна даа. Хувийн хэвшил яаж доройтож буйг сайн харцгаа. Баярлацгаа удахгүй модоо барьцгаах вий.

0  |  0
zochin(202.21.100.190) 2014 оны 07 сарын 21

Ulsiin ih delguur. gutliin uildwer toriin omchid bsan bol odiid hogjoochgui heweree esvl neg hyatad hund zartsan bh bsan bailgui.Uls ornoo hgojuulj bga huniig bitgii ingej hawchildaa mongolchuudaa. Medeej unegui um gej haach baihgui

0  |  0
zochin(202.21.100.190) 2014 оны 07 сарын 21

Gants hodolmorooroo baiguulsan mongol compania demjeed ywj chadahgui.Ene hun chin hiij buteesen yumtai Mongoliin 4000 garui irgediin ajilar hangaj bgaa. Mongoldoo ni tom suljee delguuriig bii bolgoj irgedee uilchilj bgaa Mongol company shuu deee. Ene muulaad bgaa humuus mongoldoo tiim ih um hiitsen humuus um bhdaa.

0  |  0
vnen(202.21.111.43) 2014 оны 07 сарын 21

Nominind oorsdiin barij baiguulsan yum gevel khoroolol dakhi ikh delguur busad ni bugd ulsiin omchiig luivriin zamaar bulaaj avsan baidag yum bnalee ikh delguur, erdenet khivs, ub menejmentiin aguulakh geed odoo Ulaanbaatar khivs geed Khasnaj tsaddaggui ardiin namiin novshnuudaas bugdiig ni avakh kheregtei

0  |  0
zochin(173.192.176.156) 2014 оны 07 сарын 20

Altanhuyag ah duu hamaatan sadnuudtai niilj managementiin huvichlal nereer bulaah gej bgaa gene lee. Ulaan luivarchin

0  |  0
Naidvargui tur(203.169.50.211) 2014 оны 07 сарын 20

Tur iim naidvargui. 18 jil tureesleh geree baiguulsan yum bishuu. Avah geed bgaa zuil bhgui. mushgiad bn da setguulch kk

0  |  0
Naidvargui tur(203.169.50.211) 2014 оны 07 сарын 20

Tur iim naidvargui. 18 jil tureesleh geree baiguulsan yum bishuu. Avah geed bgaa zuil bhgui. mushgiad bn da setguulch kk

0  |  0
иргэн(103.26.193.13) 2014 оны 07 сарын 20

Яасан ханаж цаддаггүй өмхий хог вэ. Байж байгаа царайгий нь ээ. Ой гутмаар новш вэ.

0  |  0
..........(103.26.193.12) 2014 оны 07 сарын 19

Ene bayarsaihan zailaasai.

0  |  0
E(180.149.78.26) 2014 оны 07 сарын 19

Ene ulsuudiin shunal gedeg yamar aimaar yum munkhiin us uusan baisan ch hangalttai bolloo sh te

0  |  0
Top