Олон улсын байт харвааны тэмцээн болж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 19

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч н.Жамъяансүрэн, гавьяат тамирчин н.Дэмбэрэл нарын нэрэмжит Олон улсын байт харвааны тэмцээн энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд Зуунмод хотноо зохиогдож байна. Тус аймгийн “Төв” цэнгэлдэх хүрээлэнд дөрвөн өдөр үргэлжлэх тэмцээнд Японы Тоттори, БНХАУ-ын Жилинь зэрэг гурван орны тамирчин хувийн болон багийн гэсэн хоёр ангилалд өрсөлдөх ажээ. Энэ жилийн тэмцээн Төв аймагтай шууд харилцаатай хамтран ажилладаг мужуудын дунд зохиогдож буйгаараа онцлог бөгөөд бэлтгэл ажил хангагдаад байгаа талаар Биеийн тамир, Спортын бэлтгэлийн төвийн дарга Г.Лхагвасүрэн мэдээлсэн билээ. Хоёр жилд нэг удаа явагддаг тус тэмцээнийг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл спорт аялал жуулчлалын газар, Аймгийн Биеийн тамир, спортын бэлтгэлийн төв хамтран явуулж буй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top