Ц.Мөнхбаярт албадан эмчилгээ хийж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 21

“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423 дугаар ангид хоригдож байсан бөгөөд тэрбээр тэс хорих ангируу өнгөрсөн тавдугаар сард ачигдсан билээ. Түүнийг өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Зайсан дахь 401 дүгээр ангид авчиржээ. Учир нь “Дээрээс ирсэн шийдвэр. Хотод аваачиж эмчилгээ хийнэ” гэж шүүхийнхэн тайлбарласан тухай эх сурвалж мэдээллээ.

 

Ц.Мөнхбаяр Хархоринд очсоноос хойш эмчлүүлэх тухай хүсэлт гаргаагүй бөгөөд өнгөрсөн баасан гаригт эсэргүүцэл үзүүлсэн ч хүлээж аваагүй гэнэ. Тиймээс “Биеийн байдал нь хэвийн байхад эмчилгээ хийнэ гэсэн нь цаанаа учиртай асуудал” хэмээн холбооны гишүүд нь ХЭҮК-д ханджээ. Түүнчлэн Ц.Мөнхбаяртай хамт ял сонссон С.Дашцэрэнг биеийн байдлын улмаас хотод шилжүүлсэн байна. Дархан-Уул аймагт хуваарилагдсан тэрбээр элэгний өвчтэй хэмээн Зайсан дахь 401 дүгээр ангийн эмнэлэгт хүргэгджээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(203.91.117.4) 2014 оны 07 сарын 22

та нар энэ УИХ-ын 76 болон нийслэлийн удирдлага ер ны тэр дээр байгаа хулгайчуудийн яриааг сонсоод дургуй чинь хүрэхгүй байна уу бүр угаасаа худлаа ярьж байгаа гэж бодхоор л, ёооё тэр царайны хувирал энэ тэр цаанаа бүр зэвүүн

0  |  0
иргэн(203.91.117.4) 2014 оны 07 сарын 22

ард иргэд минь нэгдэж нягтарахгүй бол энгээд эх орноо гэсэн хүмүүсийг маань энгээд нэг нэгээр нь хорьж хороогоод дуусах ны дээ энэ дээр байгаа хулгайчууд эх орноосоо урвагчид чинь/ ер ны эд нар монгол хүн мөн юм боловуудаа/ монголчуудийн нэгдэж чаддгүй аймхай хулчгар амиа боддог зангийн маш сайн мэддэг болоол ингэж айхгүй ичихгүй алж шулж цөлмөж хулгайлж байгаа хүмүүс дээ Монголчуудаа

0  |  0
сулла...(182.160.32.149) 2014 оны 07 сарын 21

иргэдийг айлгах гэж насаар нь хорих ял өгсөн. дараа нь эмчилж байгаа нэрээр алах нь....

0  |  0
Сэрээтэр(112.72.13.95) 2014 оны 07 сарын 21

АН амьд хүнээр хатсан борц хийх талаараа гаршиж байгаа.

0  |  0
хүн(202.179.11.62) 2014 оны 07 сарын 21

эмчилнэ гэж худлаа наадуул чинь эмчлэх нэрээр алах гэж байгаа юм Алтанхуягийн засгийн газар

0  |  0
Top