Дэлхийн шатрын холбоо Ц.Батсайхан, Г.Алтан-Оч нарыг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 21

 Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханыг эрх мэдлээ хэтрүүлэн шүүгч Г.Алтан-Очтой хуйвалдан олон улсын хэмжээний залилан хийсэн гэж Дэлхийн шатрын холбооноос шалгаж эхэлсэн талаар Монголын шатрын холбооныхон өнгөрсөн баасан гаригт мэдээлэв. Дээрх хоёр хүнийг шалгаж эхэлсэн талаарх албан ёсны мэдэгдлийг тус холбооны гүйцэтгэх захирал Найжел Фрийман өнгөрсөн сарын 25-нд манай холбоонд илгээсэн аж.

Ц.Батсайхан холбооныхоо ерөнхийлөгчийг эзгүй хойгуур ямар ч үндэслэлгүйгээр олон улсын шүүгч болсон гэнэ. Харин Г.Алтан-Оч түүний тодорхойлолтыг Дэлхийн шатрын холбоонд хүргүүлжээ. “80 жилийн түүхтэй Монголын шатрын холбооны нэр хүндийг дэлхий нийтэд унагаж, үе үеийн шатарчдын хөдөлмөрийг уландаа гишгэсэн” хэмээн манай шатарчид эсэргүүцэж, Түр зөвлөл хүртэл байгуулаад байгаа бол Дэлхийн шатрын холбоо тэднийг маш ноцтой алдаа гаргасан гэж дүгнэсэн байна.


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ALTAN OCH GEJ(202.5.202.120) 2014 оны 07 сарын 22

ALTAN- OCH ch baga baihiin l mu sanaa dotur tamirtai , dald yavuulgatai hun d.Ehner Enhtsetseg ni yag ijilhen

0  |  0
Sumya(70.167.253.18) 2014 оны 07 сарын 22

Cholootiin Bashuu gej neg baagii dandaa ooriigoo todorhoildog neg nohoriig FILA shalgadaggui yum baih daa

0  |  0
бөбөб(103.26.193.3) 2014 оны 07 сарын 22

Манайхны л хийдэг ажил даа.

0  |  0
Батням(112.72.13.95) 2014 оны 07 сарын 21

Их л унацтай ажил байдаг юм байх даа. Спортын холбоодынхон нэг нэгнийхээ бөгсийг ухаад л гүйгээд байгааг бодоход.

0  |  0
bold(183.177.97.14) 2014 оны 07 сарын 21

manai xolbomgiin xolboo enenees dor baigaadaa

0  |  0
Top