Төрөөс тендэр завшиж, хүний аминд хүрсээр байгаа Нийслэл өргөөд харицлага тооцох уу

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 21

Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны салбар, цахим архивын баригдаж буй барилга дээрээс өнгөрсөн бямба гарагийн 15.00 цагийн үед 13 давхарын лифтийг янзалж байсан ажилчид унаж, ажилчидын  хоёр нь газар дээрээ,  нэг нь эмнэлгийн тусламж авсан ч удалгүй нас баржээ.


 Ганцхан хормын дотор гурван хүний амь авсан барилгын гүйцэтгэх ажиллагааг “Нийслэл Өргөө” ХК хийж байгаа юм байна.  Өмнө нь  “Нийслэл Өргөө” ХК-ийн Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны хойно баригдаж байсан 12 давхар орон сууцны барилга дээрээс 37 настай иргэн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Талийгаач хэрэг явдал болох үед хөдөлмөр хамгааллын ямар нэгэн бэлтгэл хангаагүй байсан бөгөөд тус барилгын тагтны өрлөг хийж байхдаа бетон нурсны улмаас 10 давхраас унаж, амь насаа алдсан гэдэг.


Тэгвэл энэ удаа 13 давхарт лифт янзалж байсан ажилчид юуны учир унаж, амиа алдсан нь одоогоор нууц  байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан тохиолдолд осол гарах нь ховор. Тиймээс саяны ослыг хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй гэж хэлж болох юм.

Ганц жилд л 9,0 тэрбум төгрөгийн ажил хийдэг, мөн улсаас ихээхэн хэмжээний тендер халаасалдаг уг компанийн гүйцэтгэж буй барилга дээрээс яагаад ажилчид унаж нас барсаар байгаа нь хачирхалтай байна. Удаа дараа хүний алтан амь авч одсон аюултай компанийн үйл ажиллагааг анхааралдаа авдаг холбогдох байгууллага байна уу.


“Нийслэл Өргөө” компанийн захирал Б.Ганзоригийг АТГ-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, хэдэн сар хориод л өнгөрсөн.

Уг нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т “ Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх”, ЭХ-ийн 174.2-т “Чанар муутай барилга бариулах, ашиглалтад оруулах”, ЭХ-ийн тусгай ангийн 261.1-т “Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох”, ЭХ-ийн 265.2-т зааснаар “Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр 2-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангиудаар шалгаж байсан юм.

Мөн  тендерт хууль бусаар шалгарсан, барилгыг гэрээнд заасан хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, барилгын гүйцэтгэгчийг шалгаруулахад хуурамч бичиг баримт бүрдүүлэн санхүүжилт авсан гэх үндэслэлүүдээр шалгасан.

 Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор, Багануур дүүргийн орон сууцны барилгууд, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн барилга, МУИС-ийн хичээлийн байрны өргөтгөл, Говь-Алтай аймгийн Алтай хотын нисэх онгоцны буудал зэрэг олон барилгын ажлыг гүйцэтгэж байсанаас харахад  төрийн барилгын тендэрийг хаалтгүй авдаг нь тодорхой харагдаж байна.

Харин одоо Үндэсний архивын газрын барилга, дөрөвдүгээр төрөх,  Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны салбар, цахим архивын барилга зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.
Улсын олон арван тендерийг авсан ч чанартай барилга барьдаггүй гэх хэл аманд байнга өртдөг. Өртсөөр байгаа. Харин барилга барьсаар осол гаргасаар л байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zz(103.26.193.11) 2014 оны 07 сарын 22

Agvaan dedeg hodoonii maliin Bilmar xxk gej neg bas chadvar gui novshnuud in barilga barih erh iig n haaval taarna odoo bas hulihnii haa barilgiig Haana barij liuvar hiij yvaa Bol

0  |  0
Top