Тахийн сүрэг 23 унага хүлээн авчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 21

Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд Говийн их дархан цаазат газрын “Тахь нутагшуулах төв” үйл ажиллагаа явуулж, 1992 оноос монгол тахь нутагшуулж буй юм. Энэ жил тахийн сүрэг онд бүрэн мэнд орж, одоогийн байдлаар 23 унага хүлээн авснаар тахийн тоо толгой 110 гаруй болжээ. Ихэнх тахь задгай бэлчээрт гарч, онгон зэрлэг байдлаар өсч байгаа аж. Тус төвийнхөн гадаадаас шинээр ирсэн тахийг нэг жил хашаанд байлгаж, ногоон өвсөөр тэжээн онд оруулаад, шилж сонгосон азарганд хураалгаж сүрэг үүсгэн, задгай бэлчээрт гаргадаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.131.244.10) 2019 оны 02 сарын 16

hurai hurai

0  |  0
Top