Манай баг эхний ялалтаа байгууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 21

Манай улсын хөлбөмбөгийн шигшээ баг Гуамд эхний ялалтаа авлаа. Тодруулбал манай хөлбөмбөгчид өнөөдөр Умард Марианы арлуудын шигшээ багийг 4:0-ээр буулган авсан байна.

Тэд ирэх онд БНХАУ-д зохион байгуулагдах Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр өнгөрсөн долоо хоногт Гуам улсыг зорьсон юм.

Ийнхүү эхний өрсөлдөгчөө буулган авсан тамирчид ирэх лхагва гаригт талбайн эзэн Гуам, энэ сарын 25-нд Макао улсын шигшээ багтай тоглох хуваарьтай.

Нэгдүгээр шатаас  шалгарсан нэг баг энэ оны арваннэгдүгээр сарын 11-18-нд БНАСАУ, Хонгконг, Тайванийн шигшээ багтай тоглож, ялагч нь Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.131.247.23) 2014 оны 07 сарын 21

amjil hvsie ta nar mine chadnaa itgej bna shv eh oroninhoo neree azin tawtsand gagaarai

0  |  0
Top