Орон сууцны үнэ буурчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 21

Энэ оны зургаадугаар сарын байдлаар зах зээлд нийт 39,464 айлын 212 орон сууцны төсөл борлуулагдаж байна. Энэ нь өмнөх сараас 12 төслөөр буюу 485 айлаар буурчээ. Одоогоор нийт орон сууцны 1м2-ын дундаж үнэ 2,346 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 19.2 хувиар буюу 379 мянган төгрөгөөр өссөн бол өмнөх сарынхтай харьцуулахад 11.2 мянган төгрөгөөр буюу 0.5 хувиар буурсан дүн юм. 

Монголбанкны тавдугаар сарын Ипотекийн зээлийн тайлангаас авч үзэхэд өнгөрсөн сард 1,968 зээлдэгчид 111.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2,280.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 56,137-д хүрчээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top