Дэлхийн хамгийн хамгийн нэгээр нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 22

Филиппиний нийслэл Манилад дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт өчигдөр боллоо. Тууз хайчлах ёслолын арга хэмжээнд тус улсын Ерөнхийлөгч Бениньо Акино оролцсон байна. Манила хотын захад байрлах Бокау хэмээх газарт энэхүү цэнгэлдэх хүрээлэнг босгожээ. Нийт 55 мянган суудалтай бөгөөд Филиппиний нөлөө бүхий шашны байгууллага болох Христийн сүмээс санхүүжүүлсэн байна. Б.Акино онцлохдоо “Бид дэлхийн гүрэн улсуудаас юугаараа ч дутахгүй гэдгээ баталлаа” гэжээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт Христийн сүмийн 100 жилийн ойтой давхацснаараа онцлог болсон хэмээн орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Асар(103.26.193.9) 2014 оны 07 сарын 22

55 мянга чинь тийм том биш ш дээ

0  |  0
Top