Хүүхэд зодсон асрамжийн төвийн багшийн хэргийг шийдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 22

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт  үйлдвэр” ХХК-ийн  харъяа “Энэрэл” төвд  нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Ц.Энхтуяа нь 2014 оны 03 сарын 08-ны өдөр тус төвд амьдардаг насанд хүрээгүй, бүтэн өнчин, 15 настай  О.Бямбадоржийг “цэвэрлэгээ хийсэнгүй” гэх үл ялиг зүйлээр шалтаглан алгадах, үсдэх, өшиглөх зэргээр зодсон талаарх мэдээлэл хэвлэл мэдээлийн хэрэгсэлүүдээр олонтаа гарсан билээ.

Энэ хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж, нийгмийн ажилтан  Ц.Энхтуяагийн дээрх үйлдэлд 2014 оны 06 сарын 27 өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сум дундын 14 дүгээр шүүхэд шилжүүлсэн.

Ц.Энхтуяад холбогдох хэргийг Сум дундын 14 дүгээр шүүх 2014 оны 07 сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Ц.Энхтуяаг бусдыг илтэд үл хүндэтгэн, ялимгүй зүйлээр шалтаглан  танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулан, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж  шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top