ЗГ хэвлэл, мэдээллийн эрх чөлөөнд халдсаныг олон улсын байгууллагууд эсэргүүцэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 22

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович Монголын Amjilt.com мэдээллийн вэб сайтыг хаасанд түгшиж буйгаа илэрхийлж хэвлэлийн мэдээ гаргасан байна.   

Уг мэдээнд  “мэдээллийн вэб сайтыг хаах нь шүүмжлэлийг нухчин дарах хэлбэр, ЕАБХАБ-ын эрх чөлөөг баталгаажуулах хүсэл зоригийн эсрэг үйлдэл юм. Засгийн газрын байгууллага олон нийтийн эрх ашгийг хөндсөн, санаа зовоосон асуудлаар олон нийтийн мэдээлэл авах эрхийг хязгаарлаж, саад учруулж байгаад түгшиж байна. Олон нийт мэдвэл зохих бүхий л асуудлын хүрээнд олон ургальч хэлэлцүүлэх өрнүүлэхийг дэмжиж ажиллахыг эрх баригчдаас шаардаж байна” гэжээ

Монгол Улс 2012 оны 11-р сарын 21-ний өдөр ЕАБХАБ-ын бүрэн эрхэт гишүүн орон болсон ба өдгөө тус байгууллага 57 гишүүн оронтой болон үйл ажиллагаа нь тэлж байна. ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч нь оролцогч  57 улсын хэвлэл мэдээллийн хөгжилд ажиглалт хийдэг. Ард иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хэвлэлийн эрх чөлөөний зөрчилд урьдчилан сануулга өгч, ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хүсэл зоригийг хамгаалж ажилладаг юм.

Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбооны зохицуулах хорооны хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хаан боомилсон үйлдэлд олон улсын бусад байгууллагууд ч анхаарлаа хандуулж мэдэгдэл гаргахаар судалж байгаа гэдгийг эх сурвалж онцоллоо. Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн байгууллагууд Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний байдлаар мэдэгдэл гаргах нь манай орны ардчиллын үнэлэмжинд шууд нөлөө үзүүлдэг хүчин зүйл юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hun . (71.160.181.132) 2014 оны 07 сарын 22

altanhuyagiin zasgiin gazar ichij uhmeer ymaa delhiid sonsgoh sonsgohgui ym gej uls orond bas bna shuu altanhuygaa amjilt . comoos uuchlalt guij uil ajilgaag ni heviin bolgoj ene hugtsaaniihan hohirliig baragduul

0  |  0
Top