Экс ерөнхийлөгч Улс төрд эргэн орох уу

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 22

Төрийн ордон эзгүйрч, эдийн засаг шал дээр бууж, ард түмэн баяр гэж бужигнаж дуусаагүй байхад МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх сураг дуулдлаа. Шүүхээс авилга хээл хахуулийн хэрэгт буруутгагдан 2.6 жилийн хорих ял сонссон Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрөгч оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн өршөөлөөр хугацаанаасаа өмнө суллагдсан билээ. Тэрээр суллагдсан даруйдаа биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон. Тэгвэл Н.Энхбаяр энэ сарын сүүлээр их орондоо эргэж ирэх  гэнэ.

Монголын улс төрд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан, өөрийн гэсэн түүхтэй Экс ерөнхийлөгч дахин улс төрд орох уу аль эсвэл өөрийн мөрөө хөөхүү гэдэг нь хэн бүхний сонирхолыг татаж байгаа. Зарим нэгэн түүнийг улс төрд орохгүй, улс төрд дахин  орж ирвэл аавын хаалгыг дахин татна хэмээн ярилцаж байна. Магадгүй олны үг ортэй гэдэг ч үг бий.

МАН-ынхан эдийн засаг хүнд байхад наадам хэсэж баярлах завгүй хэмээн ажиллахаар болсон. Магадгүй Экс ерөнхийлөгч ирэхийг эртнээс мэдэж байсан учраас эдийн засаг хүнд гэсэн шалтгаанаар даламдуйлан улс төрийн тоглолтоо хийж байгааг үгүйсгэх аргагүй юм. Экс ерөнхийлөгчид МАН бялуу бэлдэж байна уу аль эсвэл хортой дарс бэлдэж байгаа эсэх нь эргэлзээтэй.

 Экс ерөнхийлөгч энэ сарын сүүлээр ирэх нь тодорхой болсонтой зэрэгцээд МАХН-ын их хуралыг хуралдуулах бор шувуу жиргээд байна. МАХН-ын их хурал хуралдвал улс төрийн тогоон дотор халуухан үйл явдалууд болно. Гэхдээ хэрхэхийг ирэх өдрүүд л харуулна.

.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eee burhaaan(112.72.11.67) 2014 оны 07 сарын 23

yu gehev yu gehev biye l sain emchluul busad ni baichig baichig

0  |  0
хэн нэгэн(202.70.41.190) 2014 оны 07 сарын 23

Монголын хөгжилд саад бологч

0  |  0
bi(103.9.90.130) 2014 оны 07 сарын 23

Zailaa zail, odoo Mongolin hugjild teren shig hereggui hun bhgui

0  |  0
Enkhbayar(141.65.160.217) 2014 оны 07 сарын 22

bi irnee, ireh irehdee zangaratai awna daa. Mongol yah ni nadad hamaagui, minii ur huuhduud ach guch nar l hamaatai, Bi dunguj 13 uyee tejeeh hurungu tsgluulchihaad baina. 30 dahi uyee hurtel ideed barahgui yum tsugluulmaar bna shdee.

0  |  0
setgel(202.21.115.82) 2014 оны 07 сарын 22

hurdan irej eh ornoo ezentei um shig bolgohgui bol ed baylag gazar shoroogoo hurungu oruulagch nertei gadnii luivarchidad aldaad duuslaa

0  |  0
mgl(202.179.20.225) 2014 оны 07 сарын 22

odoo boliosoo zugeerl hamtdaa Mongoloo hugjuulchih tehuu .tur ch gesen heruul.osh honzongoo zogsooj ard irgedee bodooch.Odool hiihgui bol ta nar bugd haraal idene dee .Hoich oo boddoo malnuudaa

0  |  0
Top