2017 онд бензиний үнэ хямдарна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 23

МCS групп Өмнөд Солонгосын ПОСКО групптэй хамтарч нүүрс шингэрүүлж, нефть гаргах төслийг хэрэгжүүлж байна. Экспортлох боломжгүй чанар муутай хүрэн нүүрсийг шингэрүүлэх нь энэхүү төслийн зорилго аж. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь хоёр тэрбум ам.доллар бөгөөд хөрөнгө оруулалтаа 12 жилийн хугацаанд нөхөх юм.

Үйлдвэр нь жилдээ 450 мянган тонн дизель түлш, 100 мянган тонн хийн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд 2017 онд ашиглатад орох төлөвлөгөөтэй байна.

Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд эхний тавд багтдаг БНСУ-ын ПОСКО компанитай МСS групп дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байгаа аж. Багануур дүүрэгт хэрэгжиж буй тус үйлдвэр ашиглалтад орсноор нийт 600 ажлын байр шинээр бий болох судалгаа гарчээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
setgel(202.21.115.82) 2014 оны 07 сарын 23

VХЭР МОНГОЛЧУУД АРХИНААС €€Р €€РСД€€ ХИЙЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА УУ

0  |  0
MCS-d(202.21.115.242) 2014 оны 07 сарын 23

amjilt husey

0  |  0
Top