Архи ууж тамхи татахыг цээрлэх өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 23

2014.7.23, Лхагва гараг / Билгийн тооллын: 27
Зуны дунд цагаан морь сар
Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин хонь өдөр

    Аргын тооллын: 2014.7.23, Лхагва гараг
    Наран ургах шингэх: 05.24-20.36
    Үс засуулбал: Өлзийтэй сайн
    Барилдлага: Үл зохилдох

    Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал 06.34 цагт эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top