Эрүүл мэндийн даатгалтай иргэдийг урамшуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 23

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр төлсөн, дараалсан гурван жил даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт нэг удаа хамруулна. Даатгуулагч оношилгоо, шинжилгээний багц болон, үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгон, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой.

Дээрх урамшууллыг иргэдэд тэгш эдлүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран ажиллах өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудыг урьж байна. Хамтран ажиллах хүсэлтэй хувийн болон төрийн өмчит байгууллагууд ирэх сарын 1-ний дотор холбогдох материалаа бүрдүүлж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газарт ирүүлэх юм байна.

Орон нутгаас оролцохоор бол харьяа Нийгмийн даатгалын хэлтэстээ материалаа өгөх аж. НДЕГ урамшууллын үйлчилгээ авах нэг даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлыг 80.000 төгрөгөөр тооцон, энэ онд болзол хангасан 100 мянган хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ. Заавал сүүлийн гурав гэлтгүй дараалсан гурван жил эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагч НДЕГ-ын цахим хэлбэрээр урамшууллын эрх хангасан, эсэхээ мэдэж, харьяа нийгмийн даатгалын байгууллагадаа хандан, даатгалын дэвтэртээ тэмдэглэгээ хийлгэсэнээр урамшуулалд хамрагдах боломжтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bolor(202.179.13.30) 2014 оны 07 сарын 23

Zuv, saihan shiidver baina, gevch bid jishee ni Grand, Songodo emnelegiig songoj uzuulj boloh eseh burheg baina daa...uul ni oorsdoo emnelgee songono gesen ni saihan medee baina

0  |  0
Зочин(202.21.106.103) 2014 оны 07 сарын 23

Ямар ямар материал бүрдүүлэх вэ. Гүйцэд бичээч

0  |  0
Top