Хэрлэн, Орхон гол үерийн аюултай түвшинд хүрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 23

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон хур борооны улмаас Туул, Хэрлэн, Орхон голын усны түвшин 20-40 см нэмэгдсэн бол Балж, Онон, Хэрлэн, Багануур дүүрэг, Чойбалсан хот орчимд үерийн түвшин 10-55 см давж нэн аюултай түвшинд хүрсэн байна. Түүнчлэн Хангай нуурын өврийн Шаргалжуут, Таац, Алтай нурууны Ховд, Хархихаа, Түргэний уулсаас эхтэй голууд үерлэж, 5-10 см давжээ. Мөн Ус судлалын харуулах цэг болох Хурх, Өмнөдэлгэр, Барх-Ширээт, Хэрлэн-Мөнгөнморьт, Халх-Баянхошуу орчимд 10-см-т хүрчээ. Тиймээс нийт ард иргэд үер усны аюулаас сэрэмжлэхийг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс сануулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top