Монголын түүхэнд байгаагүй хамгийн олон шүүгдэгчтэй шүүх хурал өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 23

2012 оны аравдугаар сараас эхлэн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дөрвөн багш 54 оюутныг   Эрүүгийн хуулийн 268, 269, 270 дугаар зүйл анги буюу авлига хээл хахууль бусдад өгөх, зуучлах гэсэн зүйл ангиар буруутган шалгаж эхэлсэн байдаг.

Уг хэрэгт  нийтдээ багш оюутан нийлээд  70 орчим  шүүгдэгч, 36 өмгөөлөгч оролцож байсан юм.  Мөн дээрээс нь  шүүгдэгч нарын ар гэрийнхэн  нэмэгдэхээр 200-300 хүн шүүх хуралд оролцох  болоод байгаа аж. Манай улсын шүүхийн танхимд өмнө нь ийм олон шүүгдэгчтэй шүүх хурал болж байсан удаагүй.

Одоогийн байдлаар  дээрх оюутнуудын хамгийн бага нь л гэхэд  тав, дээд тал нь найман жилийн ялаар шийтгүүлэх  төлөвтэй байгаа аж. Мөн  20-50 сая төгрөгийн авлигын хэрэг ч хүртэл яригдаж байгаа юм байна.

АТГ эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхэлсэн бөгөөд  хэргийн мөрдөн байцаалт өнгөрсөн сард дуусч Баянзүрх дүүргийн шүүхэд шилжээд байсан юм. Ингээд анхан шатны шүүх хурал  өнөөдөр эхэлэхээр болжээ.

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд эхлэх уг хуралдааныг Б.Мөнхбаяр, Б.Мөнх-Эрдэнэ, Ш.Төгсгэрэл нарын шүүгчид шүүх бөгөөд улсын яллагчаар Б.Уранчимэг оролцоно. Шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар яллаж буй аж.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Очирбат(112.72.13.199) 2014 оны 07 сарын 25

Үнэн онигоотож байна. Чаддагаараа хэдэн муу оюутанг хэмх дээрэлхэж байх шив. Аргагүй л дээдэс долигонуур, дордост дээрэлхүү ардчилсан төр юм даа.

0  |  0
Зайл өө(103.26.193.5) 2014 оны 07 сарын 23

Ирээдүй нь авилгачидад ялыг нь он оо

0  |  0
zassss arai bishee(103.6.150.46) 2014 оны 07 сарын 23

huuye shuuh gej hutsaad baidag, 2 nuurtei zasaglal , ehleed naad jinhene avilgal avaad, ideed uugaad baidag luivarchid, tsagdaa , jiriin mongol irgeniig zodood, esvel tumur shideed alaad baidag hujaa nartaa arga hemjee av!!!!!!! hun alsan hund 3 jiliin yal ugdug baij, edgeer humuust 5-8 jil bol arai denduu!!!! deed tal ni 3 sar baihad l hangalttai!!!!! er ni tegeed MUIS. TIS hurtel avilgal abdag shdee... dungee zasuulah neriidleer , bagsh nariin bichsen teneg nomiig ni 2-50 shirhegiig hudaldaj avah estoi , esvel belen mungu uguul , avaal....

0  |  0
yy(122.201.25.198) 2014 оны 07 сарын 23

turiin bolon tumhii huruhgu idsen hylgaich lyybarchdaa yallah herertei

0  |  0
Саруул(202.179.20.227) 2014 оны 07 сарын 23

Хотын дарга байсан Батбаяр хоёр жилийн хорих ял авч байхад, Энэ хүүхдүүдийн толгойг нь илээд явуулсанннь дээр

0  |  0
Top