НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн хэргийг хэрэгсэхгүй болголоо

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 23

НИТХ-ын дарга асан Т.Билэгт, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарт холбогдох шүүх хурал өчигдөр болсон.НИТХ-ын дарга асан Т.Билэгт болон н.Маналжав, н.Чанцал нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон хэдий ч үйлдсэн хэргийн харгалзах хугацаагаар нь 2009 оны Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

 Т.Билэгтийг албан тушаа­лын байдлаа урвуулан ашиг­лаж хоёр тэрбум 125 сая төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компани, Д.Чулуунбаатар нарын нэ­рээр хувьчилж, улмаар Н.Энх­баярын үүсгэн байгуул­сан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн, үрэгдүүлж Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутай нь тогтоогдсон байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(202.170.68.131) 2014 оны 07 сарын 25

Т.Билэгтийг Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутай нь тогтоогдсон ч үйлдсэн хэргийн харгалзах хугацаагаар нь 2009 оны Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

0  |  0
zochin(103.26.193.1) 2014 оны 07 сарын 23

ene chini nuguu zugtaagaad irekhguy baisan nukhur mun biz dee . man-yn durak baina

0  |  0
Top