Өнөөдөр Монголын шигшээ Гуамын шигшээ багтай тоглоно

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 23

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд долдугаар сарын 21-25-ны өдрүүдэд оролцож байна. Манай баг хэсэгтээ Гуам, Умард Марианы арлууд, Макао улсын багууд өрсөлдөнө. Хэсгээс ганцхан баг цаашаа явах учраас ихээхэн хариуцлагатай тоглолтуудыг Монголын шигшээ баг хийж байна. Хэсгийн тэргүүн баг урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Тайвань, Хонгконг, БНАСАУ-тай тоглох эрхийг халааслах юм. Хэсгээс гарч чадвал Ази тивдээ хөлбөмбөг  боломжийн түвшинд хөгжиж байгаа улсуудтай тоглох учраас Монгол улсын хөлбөмбөгийн хөгжил ямар түвшинд байгааг харах сайхан боломж тохиох болно.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн өнөөдрийн учраа талбайн эзэн Гуам улс юм. Монголын шигшээ баг эхний тойргийн тоглолтын дараах байдлаар хэсгээ гурван оноотойгоор тэргүүлж байгаа бол Гуам, Макао нэг оноотой удаалж байна. Өнөөдрийн тоглолтонд хожиж чадвал хэсгээс гарах том алхам болно.

Эх орноо төлөөлөн оролцож  буй шигшээ багийн  бүрэлдэхүүн:

Дасгалжуулагч: Вожислав Бразулик (Серб мэргэжилтэн)

Хаалгач: 
1. Б. Ариунболд (Эрчим клуб)
2. Б.Батмагнай (Улаанбаатарын Унаганууд)
Хамгаалагч:
1.Б.Гарьдмагнай (Сэлэнгэ Пресс)
2. Ц.Энхжаргал (Эрчим)
3. Б.Мөнгөнтулга (Сэлэнгэ Пресс)
4. Д.Лхүмбэнгарав (Хоромхон)
5. Г.Билгүүн (Эрчим)
Хагас хамгаалагч: 
1. А.Чинзориг (ФС Улаанбаатар)
2. О.Баяржаргал (ФС Улаанбаатар)
3. Б.Дашням (ФС Улаанбаатар) 
4. М.Төгөлдөр (Эрчим)
5. П.Алтантулга (Улаанбаатарын Унаганууд)
6. Х.Цэнд-Аюуш (Хоромхон)
7. А.Мөрөн (Тайландын Краби ФС)

Довтлогч: 
1. С.Гал-Эрдэнэ (Эрчим )
2. Н.Наранболд (Хоромхон)
3. А.Цолмон (Континентал баг)

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.70.41.190) 2014 оны 07 сарын 23

Амжилт залуусаа

0  |  0
Top