Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 23

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж байгаа шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын хүрээнд өнөөдөр дараах газруудадцахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

Жич: Энэхүү хязгаарлалт нь ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолдог 220 килоВольтын агаарын шугамын хүчдэлийг салган засвар хийж байгаатай холбоотой хийгдэж болзошгүй цахилгааны хязгаарлалттай хамааралгүй болно.

Сүхбаатар дүүрэг
10.00-18.00 цагт: 8-р хороо 4, 29, 38, 40, 42-р байр, Эрхи, Эмнэлэг техник, Говийн бараа ХХК-иуд, БНХАУ-ын ЭСЯ орчмын хэрэглэгчид;

Баянгол дүүрэг
10.30-14.00 цагт: 7, 8-р хороо 4-р хороолол 12-15, 32Г, 36-р байр, Миний зах, 94, 95-р цэцэрлэг, Дүүхээ төв, Мөндөөхэй цэцэрлэг орчимд;

Хан-Уул дүүрэг
10.30-16.00 цагт: 15-р хороо Дүнжингарав хотхон 101-107-р байрууд, БЗД-ийн Тамгын газрын байр, Шилмэл шилтгээн, тэр орчмын хэрэглэгчид;

Налайх дүүрэг
10.00-18.00 цагт: 5-р хороо Городокийн Ус сувгийн ажилчдын байр;

Төв аймаг
08.30-17.00 цагт: Лүн сумын Батсүх үнээний ферм, Ногоон хэрэм, Мөнх их мандал, Лүн сумын хэрэглэгчид
10.00-13.00 цагт: Батсүмбэр сум Улсын асрамж, гэр хороолол
14.00-18.00 цагт: Батсүмбэр сум Соёл зуслан, гэр хороолол.

Мөн ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортлодог 220 килоВольтын агаарын шугамын хүчдэлийг салган засвар хийж байгаа бөгөөд хэрэглээний оргил цагуудаар чадлын дутагдалд орох магадлалтай болсон байна. Тиймээс Диспетчерийн үндэсний төв ХХК-иас долоодугаар сарын 16-25-ны өдрүүдэд улс даяар цахилгаан эрчим хүчний богино хугацааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж болзошгүйг нийт ард иргэдэд сонордуулж байна. УБЦТС ХК-ийн үйлчилгээний хүрээнд багтдаг нийслэл болон Төв аймгийн зарим сумдад дараах хуваарийн дагуу цахилгааныг хязгаарлаж болзошгүй тул хэрэглэгч та бүхэн энэ хугацаанд хэрэглээндээ зохицуулалт хийнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top